Сонгуулийн хороодын ажилтнууд сургалтад хамрагдаж байна
Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагуудад ажиллах ажилтнуудад гэрчилгээ олгох болон сонгуулийн хороодын сургалтыг нийслэлийн дүүргүүд, аймгуудад зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээллийн санд бүртгэгдэн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан 22,000 орчим ажилтнууд байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах тухай Улсын Их Хурлын тогтоол гарч, санал авах байранд автоматжуулсан системын найдвартай ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн даамлуудын сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.