Хугацаа нь дууссан 14 нэр төрлийн шар айргийг хураажээ
НМХГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран “Архигүй орчин-аюулгүй хэрэглээ” сэдэвт нэг сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд хамтарсан хяналт шалгалтыг энэ сарын 1-ээс эхлэн явуулж байна.

Одоогоор  худалдаа үйлчилгээний 110, хоол үйлдвэрлэлийн 147, нийт 257 аж ахуйн нэгжид хамтарсан хяналт шалгалт хийж, 155 /давхардсан тоогоор/ зөрчил илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 94 заалт бүхий 36 албан шаардлага хүргүүлж ажилласан байна.

Архи, согтууруулах ундаа худалдаалж, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий худалдаа үйлчилгээний газрууд болон баар, зоогийн газруудад:
 
  • стандартын шаардлага хангаагүй ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг,
  • баталгаажилтгүй хүнс худалдаалдаг, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг худалдаанд нийлүүлдэг,
  • ажиллагсад нь эрүүл ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлдэггүй,
  • хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалдаггүй, хадгалалтын явцад болон хөргөгч хөлдөөгчийн температурыг хянадаггүй,
  • хортон шавьж мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэл,
  • шавьжгүйтгэлийг зохих шаардлагын дагуу хийдэггүй, ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.






Шалгалтын явцад хадгалалтын хугацаа дууссан 14 нэр төрлийн, 201.5 литр шар айраг болон хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий нийслэлийн орон тооны бус зөвлөл”-д шилжүүлсэн байна.

Илэрсэн зөрчилтэй холбогдуулан зургаан аж ахуйн нэгжид 950.000, 18 албан тушаалтанд 6.626.000 төгрөгийн торгууль ногдуулж бүрэн барагдуулан, хаяг шошгын шаардлага хангаагүй 3 нэрийн / ”АПУ” ХХК-ийн Ямаахай, Алтангагнуур дарс, “UFC” ХХК-ийн “Алтангадас” архи/ бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авахуулах албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Шалгалтын явцад 6 үйлдвэрийн 10 нэрийн архинаас дээж авч, Нийслэлийн нэгдсэн төв лабораторид өгч одоогийн байдлаар хариу гараагүй байгаа аж.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-15 05:55:44
    Шар айрагны нэр төрөл ч яваад өгчээ, хоол биш хор хадгалж байсан ААН-үүдийг яасан бага торгосон байна аа, хүн алах нь байна шүүдээ наад хогнууд чинь