УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийг томиллоо
Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны саналаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын ерөнхий хорооны Монголын талын гурван гишүүнийг чөлөөлж, томилжээ. Ерөнхий хорооны гишүүн Монголын тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Ганболд нарыг чөлөөлж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Зам тээврийн хөгжлийн яамны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт, орчуулагч Н.Буяндэлгэр нарыг хувь нийлүүлэгчдийн хурлаас томилсон байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ахлах референт Н.Буяндэлгэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналаар ерөнхий хорооны гишүүнээр томилжээ.
Б.Орхон
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-15 05:37:10
    халаад л томилоод л, Монгол төрийн өнөөдрийн ганц чадах ажил энэ болж дээ, хуурамч ардчилал дарангуйлалаас дор гэж Бирмийн удирдагчийн хэлсэн үг үнэн байна