4.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо

Говь-Алтай аймгийн Тонхил суманд есдүгээр сарын 14-ний өдрийн 18:32 цагт 4.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, гоефизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлт тус сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т /У.46014/00// Ө.94002/00/// болсон байна.

Мэдээллийн дагуу ОБЕГ-аас аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сумын Засаг дарга Б.Цэдэнбалаас тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна" гэжээ.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • энхээ 2016-09-15 02:53:10
    улаанбаатарт 10 жилийн дотор газар хүчтэй хөдөлнө гэж японы мэргэжилтэн хэлээд бөйхөд манай тэнэг удирдагчид өндөр бөөгнөрсөн барилга бариулаад д ...
  • Зочин 2016-09-15 01:49:12
    21 км-т 4,9 балл мэдэгдэх л ёстой доо намар цаг, амарч байгаа дарга мэдээгүй байх оо