“Алдар гавъяаны замнал” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Алдар гавъяаны замнал” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.

Тус үзэсгэлэнд Ю.Цэдэнбалд холбогдох 700 гаруй эд өлөг 1990 оны есдүгээр сард Улсын Прокурорын Ерөнхий газраас Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт шилжин ирж хадгалагдснаас 150 гаруйг нь түүвэрлэн хүргэх юм байна.

Мөн Монгол банкны Зах зээлийн газрын Эрдэнэсийн санд хадгалагдаж буй Ю.Цэдэнбалын БНМАУ-ын Улсын Баатарын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн Баатарын “Алтан соёмбо”, Маршал сэлэм зэрэг эд өлгийг анх удаа олонд дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм.

Юмжаагийн Цэдэнбал нь 1940 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон, 1940-1954, 1958-1984 онуудад эрх баригч намын даргаар ажилласан юм. Тэрбээр 1939-1940 онд Сангийн яамны сайд, Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны дарга, 1941-1945 онд Бүх цэргийн жанжны орлогч, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, 1952-1974 онд Ерөнхий сайд, Сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажилласан ХХ Зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ.

Түүний Монголын төрд гүйцэтгэсэн үүрэг, гавъяаг үнэлэн АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1961 оны 7 дугаар сарын 9-нд БНМАУ-ын Хөдөлмөрийн Баатар цол, 1966 оны 9 дүгээр сарын 16-нд БНМАУ-ын Улсын Баатар цол, улмаар 1979 оны 8 дугаар сарын 14-нд БНМАУ-ын Маршал цол олгожээ.

Тус үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 15 хүртэл олонд нээлттэй байх ажээ.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-15 13:31:53
    Бусдыг харааж зүхэхээс өөрийг мэдэхгүй хулгайчуудаас Ц дарга бол жинхэнэ удирдагч байсан. Өөрийн өмч хөрөнгөгүй хүн шуналтай байж таарах уу? Түүний ном л үлдс...
    • zochin 2016-09-15 15:45:10
      zaluusiin buruu bish ardchilal tvvh guiwuulj tarhi ugaaj Oyuni homsdold oruulj yaduu hurungutunii yalgaa vvsgew mongol yamar taiwn bsn odo yaj urund orow tvvh ...
  • бааги 2016-09-15 03:59:12
    Монголын хамаг гайгүй нутгийг Оросд худалдсан муу газрын наймаачин. Цэдэнбалын угсаа залгагч МАНы Энхболд гж бас нэг газрын наймаачин бн кккк
  •  2016-09-15 03:04:42
    Яагаад хэрэггүй, дэмий юманд олон түмний татварын мөнгийг үрээд байна?!
  • ЗОЧИН 2016-09-15 03:02:05
    Агуу их удирдагч.Улс орондоо үйлдэрлэл,ХАА,Соелын довтолгоог явуулж, ард түмнээ гэгээрүүлсэн сайн үйлс ихийГ ХИЙЖЭЭ.
    • uwuu 2016-09-15 15:33:41
      bal dargadaa bid bayrlah yostoi orostoi ah dvv bolj hvchirheg gvrnii nuluuguur delhiid tusgaar togtnoloo anh zarlaj NVB.d elsej hujaa nar ah naraas aij mongolii...
  • Зочин 2016-09-15 02:05:55
    Үнэн юм үнэнээрээ,Даравч бултайна, Буурал Батүүлээс Буурал Дарга минь жинхэнэ баатар удирдагч байсан ,Цаашид улам тодрох болно.
  • Коммунист 2016-09-15 01:35:01
    Манайхаас үлгэр аваад оросууд брежневийн, германууд хонеккэрийн, болгарууд живковын, польшууд ярузельскийн, румынууд чаушескугийн ойг тэмдэглэх байхдаа
    202.9.40.255
    Мэдэгдсэн Хариулах