Л.Зориг: Бага орлоготой ААН-үүдийн татварыг нэг хувьд шилжүүлэх хуулийн төсөл өргөн барьсан
Ерөнхий сайдын захирамжаар хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг зөрчсөн асуудлыг судалж санал, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, АТГ, Гаалийн ерөнхий газар, Сангийн яам зэрэг яам, агентлагийн төлөөлөл багтаад байгаа. Уг ажлын хэсэг өнөөдөр МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.

Энэ үеэр Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг дараах асуултад хариулт өглөө.

-Татварын ерөнхий газрын зүгээс хувийн хэвшлийнхэнтэй ямар чиглэлд ажиллаж байна вэ?

-Татварын алба хувийн хэвшлийнхэнтэй хоёр чиглэл баримтлан ажилладаг. Нэгдүгээрт, хуулийг хэрэгжилтийг хангуулах чиглэл. Энэ нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулиар оногдсон татварыг хураан барагдуулах. Өр үүссэн бол түүнийг шийдэх асуудалд анхаарч ажилладаг. Хоёрдугаарт, эрсдэл бүхий ААН-үүд.  Татварын хуулийг зөрчсөн,  татвараа нуусан ААН-үүдэд хяналт шалгалт хийдэг. Үүнийхээ мөрөөр хариуцлага тооцож арга хэмжээ авдаг. Мөн татвар төлөгчдийн дэмжиж, үйлчилгээ үзүүлэх замаар хэд хэдэн ажлуудыг хийж байгаа. Худалдааны цэгүүдэд нэг цэгийн үйлчилгээ бий болгож, татвар төлөгчдөд аль болох хуулийг сурталчлах, тэдэнд үйлчлэх чиглэлээр ажиллаж байна.

-Хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийн зүгээс татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд анхаарах асуудлыг их хөндөж байна. Энэ талаар?

- Монголын эдийн засаг хүндэрсэн ийм цагт татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдаа дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байгаа. Татварын ерөнхий хууль, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварын хууль гэх мэтчилэн дөрвөн хуулийг өмнөх Засгийн газарт өргөн барьсан ч хэлэлцэж амжаагүй. Шинэ Засгийн газар ирэх оны төсвийн хэлэлцүүлгээс өмнө намрын чуулганаар дахин өргөн барьж хэлэлцэх байх. Энэ хуулиар бизнесийн болоод татвар төлөлтэй холбогдсон үйл ажиллагааг хялбаршуулсан байгаа.

-Эдийн засгийн хямралаас гарахын тулд зарим татварыг нэмэх асуудлыг хөндөж байна. Танай газраас энэ талаар ямар бодлого барьж байна вэ?

-Засгийн газраас цаашид татварын хувь хэмжээг нэмэхгүй байх бодлого барьж байгаа. Харин ч жижиг дунд бичил бизнес эрхэлж байгаа жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой ААН-үүдийн татварыг нэг хувийн татварт шилжүүлэх асуудлыг тусгасан хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулахын төлөө ажиллана. Ингэснээр татварын орчинд хууль эрх зүйн хувьд аятай нөхцөл бүрдэх байх гэж найдаж байна.

-Холбогдох газруудаас өдөр тутам аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт ирж байгаа талаар Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөгчид хэлж байна. Энэ талаар?

- Дүүрэг, орон нутагт хяналт шалгалттай холбоотой гомдол байгаа бол бид эргэж авч үзнэ. Олон байцаагчид  байгаа учраас татвараа бүрдүүлэх гээд янз бүрийн аргаар ажиллаж байхыг үгүйсгэхгүй.

-НӨАТ-ын урамшууллын систем цаашид үргэжлэх үү?

-НӨАТ-ын урамшууллын системийг цаашид үргэлжлүүлнэ. Одоогоор 40 орчим мянган ААН-үүд баримт олгодог электрон кассын машинтай болсон. Цаашид  томоохон зах, худалдааны төвлөрсөн төвүүдэд электрон кассын машиныг нэвтрүүлэх ажил хийхээр төлөвлөж байна. Энэ электрон систем нь тухайн ААН-ийн татвар төлөлт бодит, шударга болгоход чиглэсэн ажил. Цаашид ААН-үүдийг электрон кассын машинтай болгох ажлыг бид шат дараатайгаар энэ ажлыг хэрэгжүүлнэ.  Мөн Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгч өртэй, түүнийгээ төлөхгүй бол тухайн ААН-ийн арилжааны банкны дансыг нь хаадаг.  Харин Засгийн газраас чиглэл өгсний дагуу наймдугаар сард 4000 гаруй аж ахуйн нэгжийн хаагдсан дансыг нээсэн.  Оны сүүлд дансаа нээлгэсэн аж ахуй нэгжүүд өрөө төлөх талд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-09-17 08:48:42
    Цэвэр ашгийн 10 хувиа л татварт өгнө шүү дээ. Өөрсдийгөө улам арчаагүй болгож доромжлох юмаа Монголчууд маань. Би татвараа төлөөд л ирсэн, асуудалгүй ээ.
  • Халат 1 хувь 2016-09-17 07:21:26
    Иргэн тэгээд 10 хувь төлөх юм уу иргэн ч бай ХХК бай хуулийн хэмжээнд тэгш
  • Батаа 2016-09-16 00:01:48
    Энэ уг нь чухал санаа ААН нэгжүүд боломжтой болох үед нь төр татвар авч амжинаа
  • гомбоо 2016-09-15 17:01:16
    Татварын хувь хэмжээг буулгах нь зөв. НӨАТ-ын баримт өгдөггүйгээс иргэд хохирч байна. Зах, худалдааны төвд худалдаа хийдэг ченж, худалдаачид баримт өгөхгүй байн...
  • oyun 2016-09-15 15:41:51
    Tatbaraar oroldood BH yumaa tatbar baidagaaraa bj l baig Gagtshuu NOAT iig 2-5 hubi bolgood ogoochee malnuudaa Jijig AAnegjuud hohirch bnaa
  • Ман 2016-09-15 14:35:20
    Чиний арчаагүй улс төр мэлээн явна. Гэж боджийн уу? Зоригтоо андаарууд байна даа хүүхэд. Олоод уулзаарай.
  • уншигч 2016-09-15 10:35:27
    НӨАТ-н хэмжээг 5% болгоод хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага бүгд төлдөг болбол яасан юм бэ?
  • irgen 2016-09-15 10:12:44
    NUAT iin 10%-g bagasgah heregtei sh dee
  • AAN 2016-09-15 06:29:49
    NOAT n tatvar gedeg aimshigt tatvaraa l bagasgaj ogoochee.
  • IRGEN 2016-09-15 04:22:07
    ebarimtaa buh gazar jigd nevtruul, esvel boliul, orson n hohirood bn
  • Баярт 2016-09-15 02:36:44
    Бїх худалдаа хийж байгаа ААН,болон хувь хїмїїсд элетрон кассын машинтай болгомоор байна. кАССЫН МАШИНИЙ ЇНЭ БАГА БАЙХ ХЭРЭГТЭЙ