Гурван багш, хоёр эцэг эхэд хариуцлага тооцжээ

ЗЦГ-аас бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт хариуцлага тооцож байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн Есдүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулиудын гурван багшид, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан хоёр эцэг эхэд хариуцлага тооцжээ.

Монгол улсын ЗХАБТХ-ийн 54.6–д заасны дагуу буюу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш эцэг эх, асран хамгаалагч, багш нар нь хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас болж өнөөдрийг хүртэл нийт 44 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

Иймд ЗЦГ-аас 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт анхааруулж, зөвлөлөө.
 

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.