Концессын гэрээгээр цэвэрлэх байгууламж барих аж ахуй нэгж  олдохгүй байна
Байгуулагдаад 52 жилийн нүүрийг үзэж байгаа ч энэ хугацаанд засвар шинэчлэл хийгдэж байгаагүйгээс болж хүчин чадлаа дийлэхээ больж, бохир усаа хагас дутуу цэвэршүүлэн Туул голд цутгах болсон төв цэвэрлэх байгууламжийн асуудал өдгөө ч нам жим байна.

Хоёр жилийн өмнө нийслэл хот өмхий үнэрт автаж, бүтэн нэг хоногийн турш цэвэрлээгүй бохир усаа шууд Туул гол руугаа цутгаж байсан. Ингээд 24 цагт багтаан засварын ажлыг хийж асуудлыг бага ч гэсэн намжаасан. Гэсэн хэдий ч өнөөдөр ч бохир усаа хагас дутуу цэвэрлэж байдал тун тааруу байгааг цэвэрлэх байгууламжийнхан хэлж байна.Хүлээн авч буй усны хэмжээ, химийн бохирдолт нь нэмэгдсэнээс үүдэн цэвэрлэгээний түвшин буурч, өчигдөр л гэхэд 75 хувьтай буюу Туул голд нийлүүлж буй усны хэмжээ стандартад нийцэхгүй байв. 

Өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зарим гишүүд цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр байгууламжийн ажилчид болоод УСУГ-ынхан бодит байдал маш хүнд байгааг гишүүдэд дуулгалаа.

Тухайлбал УСУГ-ын ерөнхий инженер Б.Батсүх “Бүх тоног төхөөрөмж, ялангуяа бетон хийцүүд хуучирсан, технологийн хоцрогдолд орчихсон. Бетон хийцүүд эвдэрсэнээс болоод 2014 оны зургадугаар сард байгууламжийг гурав хоног зогсоож байлаа. Өдгөө ч гэсэн цэвэрлэх байгууламжийн байдал хүнд байна. Цаашид зайлшгүй шинийг барих шаардлагатай. Шинийг барих хүртэл энэ байгууламжаа зогсоочихгүйн тулд хэрхэхээ шийдэх асуудал тулгарлаа. 15 га талбайд лагийн 44 талбайд хоногт 1500 тонн, 96 хувийн чийглэгтэй шингэн лаг нийлүүлж байгалийн жамаар хатаадаг. Өдгөө лагийн талбайг химийн бодисоор үнэргүйжүүлэх арга хэмжээ авч байна” гэлээ. 

Шинэ цэвэрлэх байгууламж барьж байгуултал дорвитой засаж, шинэчлэхээр болж Засгийн газраас 8.1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахаар болсон. Улмаар засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн долоодугаар сард дуусах ёстой байсан ч удааширсан тул арваннэгдүгээр сард дуусгах боломжтой гэдгийг албаныхан хэлж байна.

Харин  шинээр цэвэрлэх байгууламж барихад 370 сая ам.доллар шаардалагатай гэдэг ТЭЗҮ-ийг боловсруулаад байгаа. Мэдээж хэрэг улсад энэ  их хэмжээний мөнгө байхгүй тул концессын гэрээгээр барих боломжтойг мэдээлж байсан. Гэвч шаардлага хангах аж ахуйн нэгж гарч ирээгүй тул цуцлагдсан юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tulgaa.  2016-09-16 05:12:09
    Tseverleh gedeg chini hamgiin chuhal baiguulamj umshtee. Zam mam gerel merel geheesee iluu hotod bol bohiriin asuudal chuhal. Es tegvees haldvart uvchin ehelne....
  • Unknown 2016-09-15 03:44:15
    Bariya geed ochihoor avilgal haraad suuchihdag humuus shuu dee Ali 13 ond l sanal ugch bsan odoo yahav dee iim humuus songoson bidnii l buruu
  • Зочин 2016-09-15 01:07:21
    Түрүүчийн хийсэн ажлынх нь мөнгийг өгөхгүй болохоор хэн концессоор барихав дээ, барилгын ажлын төсөв яасан ч өндөр болчихсон юм, саяар биш дандаа л тэрбумаар
  • иргэн 2016-09-15 01:02:39
    цэвэрлэх байгууламж ачаалалаа дийлэхгүй бол бүх шинэ барилгыг зогсоож ашиглалтад оруулж байгаа компанаас цэвэрлэх байгууламж барих төлбөрийг авах хэрэгтэй ЗГ