Хиллари Клинтон сонгуулийг орхих уу

АНУ-ын төрийн тэргүүн Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сард дуусч, тэрбээр арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан эрхэмд үүрэгт албаа хүлээлгэн өгөх учиртай.
 
Одоогоор АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Ардчилсан намаас төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп нар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Хамгийн сүүлд явуулсан олныг хамарсан судалгааны дүнгээс харахад, Хиллари Клинтон олонхийн дэмжлэгийг хүлээгээд буй.
 
Харин “Мексик АНУ-ын хилд битонон хана босгоно”, “Лалын шашинтнуудыг хил нэвтрүүлэхгүй”, “Хууль бус цагаачдыг нутаг буцаана” гэх зэргээр ширүүхэн мэдэгдлийг хийж, олны дургүйцлийг төрүүлсэн Доналд Трамп дэмжигчдийн хувьд өмнөхөөсөө унасан
үзүүлэлттэй байгаа.
 
Гэвч сүүлийн үед тус улсын нэртэй эмэгтэй улстөрч болох Хиллари Клинтоны эрүүл мэндийн байдал америкчуудын санааг зовоох болсон юм. Улмаар энэ сарын 11-нд болсон 2011 оны терроризмын гашуудлын үйл ажиллагааны үеэр тэрбээр уушигны хатгалгаа туссаныг эмч нь баталсан байдаг.
 
Тэгвэл энэхүү явддыг өрсөлдөгч нь өлгөн авч, “Клинтон эрүүл мэндийн хувьд АНУ-ын Ерөнхийлөгчид тэнцэхгүй” гэх зэргээр мэдэгдэл хийж, сонгуулийн уур амьсгалыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг хичээж эхэлсэн.
 
Үүний улмаас олон улсын зарим эх сурвалж Хиллари Ерөнхийлөгчийн сонгуулийг орхих эсэх талаарх таамгийг аль хэдийнэ дэвшүүлж эхлэв. Хэрэв Ардчилсан нам АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас нэр дэвшигчаа буцаан татвал, оронд нь хэнийг нэр дэвшүүлэх вэ. Энэ асуулт олны анхаарлыг хамгийн их татаж байна.
 
Эдүгээ 68 настай нэр дэвшигч Хиллари Клинтон эрүүл мэндийн шалтгааны улмаас Нью Йорк мужийн Чаппак дахь гэртээ эмчилгээ хийлгэж буй бөгөөд тэрбээр энэ сарын 12, 13-ны өдөр Калифорнид болох уулзалтуудаа цуцалсан. Энэ явдал эмэгтэй улстөрчийг сонгуулийн тулаанаас гарах таамгийг бүр лавшруулж орхив. АНУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй эрхэм ямар тохиолдолд нэрээ татаж болох талаар тодорхой зүйл тусгагдаагүй ч, тухайн намын дүрэмд тусгасан байдаг ажээ.
 
Ардчилсан намын дүрмийн хоёрдугаар зүйлийн долоод “Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны дарга нэр дэвшигчийн сул орон тоог нөхөх зорилгоор шуурхай хуралдааныг нээнэ” гэж заажээ. Бүгд найрамдах намын дүрэмд ч ийм заалт байдаг юм байна. Ардчилсан намын тусгай хуралдаанд хамгийн их дэмжлэг авсан эрхэм хоосон орон тоонд нэр дэвших учиртай юм байна. Гэхдээ өмнөх сонгуульд ийм тохиолдол гарч байгаагүй гэнэ.
 
Ямартай ч, одоогийн нөхцөлд Хиллари Клинтон эрүүл мэндийн шалтгааны улмаас сонгуулийн тулаанаас нэрээ татах магадлал тун өндөр байгаа бөгөөд зарим ажиглагчид аль хэдийнэ түүний оронд нэр дэвших эрхэм хэн байхыг таамаглаж эхэлсэн байна. Тэдний нэрлэж буйгаар хамгийн боломжит хэд хэдэн хувилбар бий аж. Үүнд, сенатч Тим Кайне, нам доторх сунгаанд өрсөлдсөн сенатч Берни Сандерс, одоогийн дэд Ерөнхийлөгч Иосеф Байден нарын нэр багтжээ. Одоогоор нөхцөл байдлыг тааварлахад бэрх байгаа ч, Хиллари эрүүл мэндийн шалтгааны улмаас нэрээ татвал Ардчилсан намаас өөр хүн нэр дэвших бололтой.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anti zochin 2016-09-15 06:36:47
    Malaa Mongol ulsyn erunhiilugch ymar erh uuregteig oilgochihood yum bicheech, ymar ch medleg oilgoltguigee gaihuulchihyn, dund surguulidaa yu hiij bsyn
  • зочин 2016-09-15 02:57:20
    Манай нэ улсаа унагааж өрөнд оруулсан Элбэгээ гайгаа ойлгоод өөрөө зайлах эсэвл ухэж зайлдаггүй юм бхдаа