Дөрвөн тэрбумын хүчирхийлэл

Нэг жолоочийг цагдаа зогсоогоод шалгаж л дээ. Гэтэл шаардсан бүхий л зүйл нь байж. Харин замын цагдаа “Бүх жолоочоос түрүүлж шаардсан зүйл бүрдүүлсэн байна” гээд торгочихож. Нэг иймэрхүү наргиа саяхан фэйсбүүкээр баахан “давхив”. Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд явуулж буй автомашинууд стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг өнгөрөгч наймдугаар сарын 29-ний өдрөөс шалгаж эхэлсэн дээ. Стандартын шаарддага гэдэг нь бас их ёжтой. Автомашины өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, салхины шил цуурсан машины улсын дугаар бүдгэрсэн, гэрэл дохио, цацруулагч байгаа эсэхийг шалгана гэж байгаа.
 
За цаашлаад ослын гурвалжин, эмийн сан, гал унтраагч гэх мэт зүйлсийг нарийвчлан шалгаж буй. Дээрээс нь бензин хөдөлгүүртэй машинаас гарч буй утаан дахь хорт бодисын хэмжээ, дизель хөдөлгүүртэй машины утаан дахь тортогжилтыг хэмжиж, иргэдэд 19200-аас 42 мянган төгрөг хүртэл торгууль ногдуулж байгаа юм. Энэ их дайралт эхэлсний дараа л нэг дургүй нь хүрсэн нөхөр хошигнох, бухимдахын хооронд дээрх ёжлолыг бичихгүй юу.
 
Өнөөдөр Улаанбаатарт цагдаа нар ёстой л баруун солгойгүй торгож байгаа. Энэхүү шалгалт энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх ёстой. Тэгэхээр замын цагдаа нар хэн гээч жолоочийг, хаана зогсоогоод, ямар шалтгаанаар торгох нь өөрийн дур. Машинаа угаагаагүй давхиж яваа нөхрийг дохиж зогсоогоод, “өнгө үзэмж муутай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцлоо” гээд л торгоод хаячихна шүү дээ. Бас жаахан утаа хаяад байгаа машинтай нөхрийг бол ямар ч өчиггүй торгож болно. Үүнийг чинь “Дөрвөн тэрбумын хүчирхийлэл” гээд байгаа юм. Мань мэт нь ч ингэж хэлээгүй. Бүхэл бүтэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ мэдээллийг ард түмэндээ өгсөн. Угаасаа л төсөв бүрдүүлэхээр торгож байгаа гэдэг нь тодорхой л доо. Өмнө нь хэзээ тэгтлээ эмийн сан, галын хор нэхдэг байлаа даа. За больё, өнгө үзэмжтэй байх ёстой гэж хэн ч торгож байгаагүй юм шүү, харин.
 
Гэтэл өнөөгийн эрх баригчдын үед л машинаа угаах мөнгөгүй байсныхаа төлөө торгуулж мэдэхээр болчихлоо. Ийм л байна. Хэрвээ манай эрх баригчид, тушаал өгөгчид эрхэм жолооч нарыг эмх цэгцэнд нь оруулах гэж байсан бол шууд торгохгүй шүү дээ. Ядаж сарын хугацаа өгнө. За өнөөдрөөс эхлээд нэг сарын хугацаанд жолооч нарыг эмийн сан, галын хор, ослын гурвалжинтай болохыг анхааруулж байна. Мөн автомашины өнгө үзэмждээ анхаарч, цацруулагчтай болох хэрэгтэй. Харин сарын дараагаас шаардлагатай зүйлсийг биелүүлээгүй жолооч нарыг торгоно гэсэн бол арай өөр. Гэтэл шууд нэг журам гаргаад, шалгаад, торгоод эхэлж байгаа байхгүй юу.
 
Харин ямар азаар улсын төсөвт жолооч нарын халааснаас ердөө дөрөвхөн тэрбумыг татна гэсэн төлөвлөгөө гаргасан юм. Энэ мөнгийг бүрдүүлэхийн тулд 100 мянган автомашиныг шалгаж, жолоочийг нь торгоход л босоод ирэх юм уу даа, янз нь. Цаад эрх баригчид чинь хотын биднээсээ дөрвөн тэрбумыг тэр чигээр нь татахгүй юм гэсэн. Уул уурхайд ажиллаж байгаа том оврын автомашины жолооч нарын халааснаас 2.1 тэрбумыг нь татах сураг байсан. Тэгэхээр нийслэлчүүд бид ердөө л 1.9 тэрбумыг улсынхаа төсөвт хандивлах нь. Эхлээд эмийн сан, галын хор, ослын тэмдэг зарж байгаа нөхдүүддээ бас хөрөнгө оруулалт хийнэ ээ. Энэ журам гарснаас хойш цагдаа нарын шаардаж байгаа бүх зүйлийг багцаар нь зарж байгаа сэргэлэн “толгой”-нууд ч гарч ирсэн байсан. Тэднийгээ жаахан баяжуулаад, дараа нь улсынхаа төсөвт хандиваа өргөхөөс өөр яах вэ. Аз байвал торгуулах 100 мянгад нь багтахгүй ч юм бил үү, тийм биз дээ.


Монголын мэдээ
О.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bb 2016-09-18 07:07:21
    Daanch tiim baihaa hed honog mashinaa unalgui baij baigaad sayhan garch Petrovisiin kolokoos benzin hiilgej baihad tugeegch egch osliin gurvaljin baigaa yu
  • Жолооч 2016-09-16 10:45:01
    Таахлзаад гэдэг үг замын цагдаа нарт л таарсан үг шүү дээ дээр нь пээдгэр жоохон тархий нь цэнэглэх хэрэгтэй муу хогнуудыг
  • maaraa 2016-09-16 08:30:06
    hun bolgon cham shig bayan bish shu dee.teglee geed mashin bas unmaarl b.na shu dee
  • Tumur 2016-09-16 03:54:59
    Shalguulchihaj chadahgui, mashinaa ayataihan yanzlaad ugaagaad unachihaj chadahgui bol mashin unahaa l bolichih.
  • Zochin 2016-09-16 00:14:19
    Kameruudiih ni hugatsaa ni duuschihsan gesen. Tegeed l orlogogui bolj ehleed bga br tsagdaa nar end tendgui l turduu ch uursduu ch halaasaa duurgej bna daa
  • ганаа 2016-09-15 15:05:56
    ялааны баастай бол торгоно гэнэ шүү аягүй бол. торгоод л торгоод л төсвийн алдагдалд орж байгаа юу
  • ххх 2016-09-15 12:28:03
    энэ олон камер гэрлэн дохио байхад ЗЦ г давхар цалинжуулах хэрэг байхгүй дөрвөн тэр бумаа замын цагдаагийн цалингаас гаргаж ав ЗЦ нар осол гархад нөлөөлж байна ...
  • зочин 2016-09-15 08:11:13
    Цэгцлэх н зөв шүү,
  • irgen  2016-09-15 05:57:24
    ajil hiisen huniig shuumjildeg setguulch nar ih boljeedee, oor hiih ajil baidaggui l um baih daa ene setguulch nart.....
    • жолоо 2016-09-15 12:34:04
      ЗЦ нар ажил хийгээгүй боловсон дээрэм хийж байгаа гэж хэлээд байгаа вм биш үү
  • TOR  2016-09-15 05:46:28
    BUREN BUS MASHIIND BI MORGUULJ BAISAN, TORMOZ NI GATSSAN MASHIIN TIIM UCHIRAAS SAIN SHALGAJ SAIN ARGA HEMJEE AVAH HEREGTEI,ALIIN BOLGON TOLGOIG NI ILEH UM....
  • tester 2016-09-15 05:39:58
    gehdee tusuvt torguuliin orlogo suulgasan ni bol buruu l daa. teriigee biyeluulheer heden tsagdaa naraa matarlaj bgaa ni ch bas buruu. zailuul ajilaa l hiisen
  • tester 2016-09-15 05:37:12
    er ni bol norm durem standard huuli geed manaihan ogt toohoo bchihsan. shaardlaga tavihaar ni uurladag zuilsiig busad hugjiltei orond bol yagshital barimtladag
  • LOl 2016-09-15 05:08:08
    Mashinaa l unahaa bolichhoochdee
  • zail 2016-09-15 04:04:17
    ard irgedeese 600terbumin negeehn hesgig shulj bnda maniihn
  • Сарын аян 2016-09-15 03:46:17
    Нэг сар пижигнэж байснаа сарын дараа юу ч болоогүй, одоо хэнд ч хамаагүй юм шиг байдаг нь буруу л даа. Хууль гэдэг нэгхэн сардаа үйлчилдэг Монголд бол...
  • 123 2016-09-15 03:21:11
    техникийн бүрэн бүтэн байдалд шаардлага тавих нь зөв. хар яр гэсэн аймаар дуутай, эрээн цоохор юмнууд уначихаад дайрчих шахаад л , дүрэм ч гэж мэдэхгүй явах юм
    203.91.119.74
    Мэдэгдсэн Хариулах
  • hgjnhg 2016-09-15 02:35:18
    yag zob hugatsaa ogoh heregtei sh dee urid sanuulah talon tsooloh geh met halaasruu ni shuud ongiidog zvil baigaagvi sh dee odoo zarim mongo ni tsagdaa nari hal...
  • oyunaa 2016-09-15 02:30:05
    xar utaatai mashinuudiig xodolgoond ogt oruulj boloxgui.zov
  • Жаргалхүү 2016-09-15 02:24:33
    Жаргалсайхан ЗЦГын дарга болсоноос хойш торгох өвчин ихэссэн дээ Нэг уулзвар дээр 3-4 цагдаа тал тал руу дохиж жолооч нарыг булилуулж байгаад байгаад л торгодог...
  • Тллл 2016-09-15 02:00:32
    ШААРДЛАГА НЬ ЗӨВ. ХАР УТААТАЙ АВТОБУС МАШИНУУДАДАА ХАМГИЙН ИХ АНХААРАЛ ХАРИУЦЛАГА ТООЦ
  • kkk 2016-09-15 01:54:10
    Ter umiig ni avchih l daaa. tegeed torguulahgui sh uu dee.
  • Jolooch 2016-09-15 01:44:25
    Tavih yostoi shaardlagaa tavij bna. Yu ni buruu ve? Shine yum bish. Mongogui Bol garaaraa mashinaa ugaa. Mashinaa zasuul. Zariin ni bur Zeg unsaid yavah yum.
  • nren 2016-09-15 01:37:06
    arai l heterch bna shuud torgoj blee gr ni ard tvmniihee garmaaruu shuud orj bna hotiin darga su batbold gej nohor yu hiij bnaa zamiin tsagdaa tsuud l torgoj bn...
  • Хүн 2016-09-15 01:32:22
    Намайг машинаа унахгүй байх хооронд миний өмнөөс нэг нөхөр 2 удаа торгуулаад л явж байгаа байх даа зайлуул
  • Д 2016-09-15 01:24:56
    МАШИН БАРЬЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ ТОРГОНО ГЭЭД ХУУЛЬЧЛААД ӨГЧИХГҮЙ ДЭЭ НЭГ МӨСӨН
  • Чук 2016-09-15 01:21:58
    Энэ шинэ зүйл биш урьд нь тавигдаж байсан зүй ёсны шаардлага. Бусад улс оронд ч бас энэ шаардлагыг тавидаг. Гэтэл манайд оношлогоонд ч ороогүй явж байна шүү дэ...
  • Иргэн 2016-09-15 01:19:26
    арай хэтэрч байгаа шүү, нэг өглөө босоод баахан юм нэхээд торгоод эхэлдэг. Бас болоогүй ажлаас цомхтгоод, хүүхдийн мөнгө хасаад аймшиг.
  • bid 2016-09-15 01:15:36
    .../ Zee zeee ene turd garsan avgai nar ch , yamhhan bodoltoi chimhhen uhaantai mondinuud yumdaa,,
    43.228.129.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-15 00:28:02
    Хүчирхийлэл,
  • Зочин 2016-09-15 00:11:03
    шалгалтын үеэр нэг хэсэг нь машинаа унахгүй байгаа, түгжрэлээс сэргийлэх нэг арга, манай дарга нар сэргэлэн шүү, та нар цаад утгыг нь мэдэхгүй давхар бодсон бай...