Өр, авлага барагдуулах ажлын хэсэг байгуулна

-Засгийн газрын хуралдааны шийдвэр-


Өр, авлага барагдуулах, үнэ тарифыг судлах үүрэг бүхий ажлын байгуулна

Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний нүүрс олборлогч “Багануур”, “Шивээ-Овоо” хувьцаат компанийн өнөөгийн байдал, хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцээд, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сайд П.Ганхүү, Б.Чойжилсүрэн болон “Эрдэнэс Монгол” компанийн захирал нарт Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо.

Техник, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх, өр авлагыг барагдуулах, авахад бэлэн нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, үнэ тарифтай холбоотой асуудлыг Ажлын хэсэг гарган судалж, санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болголоо.

“Багануур” хувьцаат компани жилд гурван сая гаруй тонн нүүрс олборлон төвийн бүсийн “ДЦС-2” ”ДЦС-3”-ыг 100 хувь, “ДЦС-4”-ийг 50, Дархан, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцуудын хэрэглээний 30 хүртэл хувийг хангадаг. Харин “Шивээ-Овоо” хувьцаат компани хоёр сая тонн нүүрс олборлож “ДЦС-4”-ийн нүүрсний хэрэглээний 51 хувь, “Амгалан дулааны станц” болон орон нутгийн уурын зуухнуудыг нүүрсээр хангадаг.

Дээрх хоёр компани дизелийн түлш ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд  2015 оны жилийн эцсээр тасалбар болгон баталгаажуулсан олон тэрбум төгрөгийн өртэй байгаа нь хамгийн гол хүндрэл юм. Түлшний  хуваарьт нийлүүлэлт буурснаас болж хөрс хуулалт доголдоход хүрчээ. Өнөөдрийн байдлаар уурхай 30 хоногийн түлшний нөөцтэй байх ёстой ч 2-7 хоногийн нөөцтэй байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 12345 2016-09-14 12:04:58
    Tur zasag mini ee tsalingaa uguuchee banknii zeeltei ajilchid chini balarlaa shdee ur huuhdee hooltoi honuulya l daa