Жүдогийн хүнд жингийнхэнд бэлтгэл хангагч байхгүй нь асуудал болж байна гэв
Монголын жүдо бөхийн холбоо өнөөдөр их хурлаа хийж, ерөнхийлөгч Х.Баттулгыг улираан сонгосон талаар мэдээлсэн.Тэгвэл МЖБХ-ны ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Х.Баттулга Риогийн олимпийн алдаа оноогоо хамт олонтойгоо ярилцсан байна. Тэрээр бөхчүүддээ сэтгэл зүйн бэлтгэл байхгүй байгааг хүлээн зөвшөөрөөд энэ нь нэг ч мэргэжлийн сэтгэл зүйч байхгүйтэй холбоотой гэжээ.

Түүнчлэн хүнд жингийн бөхчүүдэд бэлтгэл хангагч дутагдалтай байгааг ярьсан байна. Тухайлбал, -90, -100, +100кг-ийн тамирчдад бэлтгэл хангагч байхгүйгээс Отгонбаатар гэхэд доод жингийхэнтэйгээ бэлтгэл хангаж, Тэмүүлэн дугуйтай ноцолдсоор  олимпод явсан. Н.Түвшинбаяр аваргад ч бас бэлтгэл хангагч бас байхгүй. Үндэсний бөхчүүдийг бэлтгэл хангагчаар ирээч гэж уриад ч ирдэггүй хэмээн дутагдалтай байгаа талуудаа ярилцжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-15 04:56:07
    Зөв менежмент хийх ёстой. Ийм хариулт бол шалтгаан биш, шалтаг. Хэрвээ Японы ЖБХолбоо ийм мэдэгдэл гаргасан бол ёстой бөөн юм болно доо.
  • khaan 2016-09-15 04:51:22
    unemlehui jingiin tom temtseen l heregtei dotooddoo
  • Тоогий 2016-09-15 03:50:25
    Үндэсний бөхийн холбоо болон аймаг, сум, компанийн захирал дарга нартай ярьж тохиролцоод бай шагналыг багасгах, үгүй болгох хэрэгтэй.