Р.Чингис: Цагдаагийн ажилтан албан тушаалаа урвуулан ашиглавал хатуу хариуцлага тооцно
Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан байна. Энэ ажлын хэсэг нь төрийн захиргааны байгууллагуудын зүгээс хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдэд хууль бусаар дарамт, шахалт үзүүлсэн байдлыг хянан шалгаж, дүгнэлт гаргаж ажиллах юм. Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, АТГ, Гаалийн ерөнхий газар, Сангийн яам зэрэг яам, агентлагийн төлөөлөл багтаад байгаа. Уг ажлын хэсэг өнөөдөр МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис “Баялаг бүтээгчдээ дэмжиж байж Монгол Улс хөгжинө гэдэгтэй санал нэг байна. Үүнтэй хэн ч маргахгүй. Гэхдээ энд хоёр асуудал бий. Бүх компани, аж ахуйн нэгж баялаг бүтээгчид биш. Хар зах зээл гэж ойлголт байдаг та бүхэн мэдэж байгаа. Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй ноцолдох биш. Бид хар зах зээл дээр байгаа буюу төрийн үйлчилгээ авчихаад татвараа төлөх үүрэгтэй байгууллага яагаад зохион байгуулалттайгаар татвараа  нуун дарагдуулж байна вэ, гэдэгтэй  хуулийн дагуу тэмцэж байгаа. Тиймээс ч Эрүүгийн хуульд татварын гэмт хэрэгтэй тэмцэх зүйл заалт байдаг юм. Татвараа нуугаад хуулийн байгууллага түүнийг нь илрүүлээд торгуулаад өнгөрөх юм бол хариуцлага болохгүй. Хохирлоо заавал төлөх ёстой. Манай байгууллагаас   үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа аж ахуй нэгжид шалгалт хийгээгүй. Татварын байгууллагатай хуулийн дагуу дүгнэлт  гараад гэмт хэргийн шинжтэй байвал хамтарч ажилладаг. Бид өөрсдийн шугамаар гэмт хэрэг илрүүлээд үүнтэй холбоотойгоор татвар хүсэлт тавьж холбогдож ажилладаг. Цагдаагийн байгууллагын ажилтан албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд бид хатуу хариуцлага тооцно” гэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • СҮХ 2016-09-25 08:07:21
    нэг хахуулч цагдаагийн даргыг нөгөө аймгийн авилгачанаар солиход ямар ялга байна. 4 жил тутам өөр өөр ажил хийлгэж үзэх хэрэгтэй, улстөржүүлэж, авилгачинаар яах...
    202.179.31.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-16 07:04:33
    Цагдаад ажиллаж тангарага өргөж байсан халагдсан ажилтан цагдаагийн нэрийг барьж хэрэг үйлдэж, одоо ажиллан мөрдөж байгаа цагдаа түүнийг нь хаацайлбал яах вэ. ...
    183.81.169.106
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-16 06:02:57
    yag haragdaach
    59.153.114.109
    Мэдэгдсэн Хариулах
  • 23 2016-09-15 06:12:29
    ВЕТНАМ ЗАСВАРЫН ХҮМҮҮС , ХЯТАД ЧЕНЖ НАРЫГ ХАМГААЛДАГ ТОМ ХУРАНДАА НАР ОЛОН ШҮҮ ДЭЭ ТЭД НАРТАЙГАА ЧАДДАГ ЮМ БОЛ ТЭМЦ ДЭЭ
    202.55.180.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэрээ 2016-09-15 02:31:22
    Эрх мэдэлтэй цагдаа бүр нэг гэмт хэрэгтний хамгаалагч бдгаа мдж л бга бх Бүүр нэг муу хачин вьетнамыг дагачихсан тортой өвс ногоог нь барьчихсан гөлөг шиг цагда...
    122.201.31.80
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-14 21:47:00
    социализмын үеийн бүтэц зохион байгуулалттай ямарч шинчлэл хийгдээгүй шууд хүний эрхэнд халдаж ажлаа хийдэг цагдаад шинчлэлт хийх хэрэгтэй төрөөс цалин өгдөгөө ...
    103.229.121.8
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-14 14:07:24
    эмч багш нартайл хариуцлага алдах, албан тушаалаа буруугаар ашиглах зэрэгт нь дор бүрд нь хатуу хариуцлага тооцмоор бх юма эмч багш гэж хэлхэд хэцүү хүмүүс шүү
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах