Гиннест бүртгүүлэх “Монголын нууц товчоо” эсгий бүтээлийг урлаж дуусчээ
Хэнтий аймгийн “Хан-Хэнтийн” гар урчууд санаачлан Монголын уламжлалт гар урлал болох зээг оёдлоор эсгий дээр “Монголын нууц товчоо”-г урлаж эхэлсэн.
 
Энэхүү түүхэн бүтээлийн төгсгөлийн бүлгийг урлаж дуусаад өнөөдөр Гиннесийн ном болон ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгүүлэхээр санамж бичиг байгууллаа.
 
Уг бүтээлийг анх 100 метр хийхээр төлөвлөж байсан бол билэгдэл болгож, 108 метр болгон урлажээ. Энэхүү эсгий ширмэл бүтээлд Чингис хааны амьдрал, ахуй, тухайн үеийн монгол түмний аж амьдрал, ёс заншлыг харуулсан бөгөөд монгол зураг, монгол үндэсний хээ угалзыг хослуулан хийж буйгаас гадна эртний буган чулуу, хадны сүг зураг оруулсан байна. Эсгий ширмэл “Монголын нууц товчоо”-г бүтээхэд 1200 гаруй хүний ур оржээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.