Д.Төрбат: Зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн бол зээл олгохгүй гэсэн хууль байхгүй
Зээлийн мэдээллийн сангийн аюулгүй байдалтай холбоотойгоор Монголбанкны Зээлийн мэдээллийн сан хариуцсан ажилтан Д.Төрбатаас тодруулга авлаа.

 

- Иргэн, хуулийн этгээдийн зээлийн мэдээллийг хадгалдаг сан нууцлалын маш өндөр зэрэглэлтэй байх ёстой. Гэтэл сангаас хувь хүний мэдээллийг устгаж байна гэх боллоо.
 

Үүнийг үндэслэлгүй мэдээлэл гэж хэлмээр байна. Мэдээллийн санд орсон мэдээлийг тийм амархан засах боломжгүй.  Цаанаа хяналт шалгалт, нууцлал маш өндөр байдаг.  Одоо бидний ашиглаж байгаа программ ч нууцлал сайтай.  Зээлдэгчийн мэдээллийг тухайн мэдээлэл оруулсан зээл олгогч байгууллагын хүсэлтээр л өөрчилдөг. Ингэхдээ зээл олгогч байгууллага нь зээлийн мэдээллийг өөрчлөх шалтгаан, үндэслэл бүхий албан тоотыг холбогдох материалын хамт Монголбанкинд ирүүлдэг.  Монголбанк шалтгаан, үндэслэлийг харгалзан үзээд өөрчлөлт оруулах шаардлагатай бол өөрчлөлтийг оруулж, шаардлагагүй бол шаардлагагүй гэсэн хариу тоот явуулдаг.  Түүнээс хэн дуртай нь системд нэвтрээд мэдээллийг өөрчлөх боломжгүй.
 

- Найдвартай гэдгийг яаж нотлох вэ?
 

Монголбанк ч бай хэн нэгэн мэдээллийг амархан засах боломжтой гэвэл маш том асуудал үүсгэнэ. Арилжааны банкуудын дотоод хяналт маш сайн байдаг.  Тиймээс хэрэв мэдээлэл өөрчлөгдвөл үүнийг арилжааны банкууд тэр дор нь мэдэх боломжтой.  Яагаад гэвэл арилжааны банкуудад зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл давхар бүртгэлтэй байдаг. Тэгэхээр хэн нэгэн өөрчлөлт оруулбал мэдээллийн зөрүү үүсч, хэн өөрчлөлт оруулсан нь шууд мэдэгдэх юм.  Гэхдээ ийм төрлийн санал гомдол бидэнд огт ирж байгаагүй.

 

- Зээлээ хугацаа хэтрүүлж төлснөөс болоод найдваргүй зээлдэгчээр бүртгэгдсэн боловч дараа нь зээлээ буцаан төлсөн иргэд байдаг.  Гэвч Зээлийн мэдээллийн санд нэгэнт бүртгэгдсэн учир дахин зээл авах боломжгүй болж байна гэсэн гомдолыг иргэд их тавьдаг. Үүнийг зохицуулах илүү уян хатан боломж байхгүй юу?
 

Үүнд би нэг залруулга хэлмээр байна.  Бид хувь хүнийг найдваргүй эсвэл найдвартай зээлдэгч гэж ангилдаггүй.  Харин тухайн иргэний авсан зээлийг л хугацаа хэтэрсэн эсвэл чанаргүй гэж ангилдаг.  Мэдээж хувь хүний ямар нэг асуудал, эдийн засгийн хүндрэл зэргээс болоод зээлээ хугацаанд нь төлж чадахгүй тохиолдол олон бий.  Энэ тохиолдолд зээл олгогч байгууллага тухайн зээлийг хугацаа хэтэрсэн гэж бидэнд мэдээлдэг.  Ингэж явсаар актив ангилах журмын дагуу чанаргүй зээлд шилждэг.  Гэхдээ хэрэв зээлдэгч энэ зээлээ дараа нь төлчихвөл зээл олгогч байгууллага тус зээлдэгчийн ангилалыг өөрчлөх боломжтой.  Ингэхдээ Монголбанкинд зээлдэгчийн ангилалыг өөрчлөх үндэслэл бүхий албан тоотыг ирүүлдэг. Нөгөө талаар хэрэв зээл олгогч байгууллага зээлдэгчийн мэдээллийг буруу оруулсан гэж үзвэл тухайн зээлдэгч холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй. Хэрэв шүүхээс алдаатай мэдээлэл оруулсан гэсэн шийдвэр гарвал Монголбанк шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийн тулд уг мэдээллийг засах эрх нь нээгддэг.   Хоёрдугаарт, зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн иргэдэд зээл олгож болохгүй гэсэн ямар ч хууль, журам байхгүй.  Тиймээс зээл олгох эсэх асуудлыг тухайн зээл олгогч байгууллага л шийднэ. Энэ бол тухайн хоёр субъектийн хооронд л үүсэх харилцаа. Эцэст нь, хуулиараа зээл олгогч байгууллага зээлийн мэдээллийн сангийн 6 жилээс өмнөх мэдээллийг ашиглах эрхгүй байдаг.  Өөрөөр хэлбэл чанаргүй зээлээр бүртгэгдсэн мэдээлэл зээлээ төлснөөс хойш 6 жилийн дараа хүчингүй болно гэсэн үг.
 

- Зээлийн мэдээллийн санг заавал Монголбанк хариуцах ёстой юу? Энэ төрлийн үйл ажиллагааг хувийн байгууллагад шилжүүлэх боломжтой юу?
 

Зээлийн мэдээллийн тухай хууль 2010 оны 10 дугаар сард УИХ-аас батлагдсан.  Энэ хуулийн дагуу хувийн аж ахуй нэгжүүд зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэхээр заасан байдаг. Харин тусгай зөвшөөрлийг Монголбанкнаас авна.  Ингэхдээ зээл олгогчид тухайн хувийн аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж мэдээлэл солилцох журмаар явах ёстой.  Хуулиараа Монголбанк тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй.  Тэгэхээр нэг ёсондоо Монголбанк үүнийг эрхлэх ёсгүй гэсэн үг.  Гэхдээ цөөн хэдэн аж ахуй нэгжүүд энэхүү тусгай зөвшөөрлийг авахаар бидэнд хандсан боловч одоогоор шаардлага бүрэн хангах аж ахуй нэгж гарч ирээгүй байна. Тиймээс банк, санхүүгийн эрсдэлийг хамгаалахын тулд Монголбанк хариуцаад явж байна. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл алдагдах эрсдэл өндөр байдаг учир хувийн аж ахуй нэгжид шилжүүлэхэд бид маш нухацтай хандах ёстой. Гэхдээ Монголбанк цаашид Зээлийн мэдээллийн санг хувийн хэвшилд шилжүүлэх бодлогыг баримталж байгаа.
Монголбанк

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Max Bent 2018-07-28 15:18:47
    Таны өрийг арилгахын тулд яаралтай зээл хэрэгтэй байна уу эсвэл тэгш шударга зээл хэрэгтэй байна уу? Бизнесээ сайжруулахын тулд? Банкууд болон бусад банкуудаас...
  • naagii 2016-09-15 05:55:47
    banknuud bol negent l mongol banknd ner chin ortson bol zeel uguh bolomjgvi geed er hawituuldgvi ym bilee.ene hvnii helj bgaagaagaar tiim uyn hatan zvil bdag ym...
  • zochin 2016-09-15 05:51:05
    Zov. Zeelee hugatsaa hetruulsen ch gesen tolj l baival boloo biz de. Hugatsaa hetruulsen ch huutein tulj bgaa shde
  • Zochin 2016-09-15 00:07:25
    Yadaj tsalingiin zeeltei xumuusiig neg udaa chuluulj boloxgui yu .Bankuudiig bayjuulsaar l baix uu.
    122.254.126.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Наад  2016-09-14 14:29:57
    Монгол банкныхаан эрүүгийн хэрэгтэн хүртэл өршөагдөөд байхад хямарсан иргэдийг өршөөгөөчээ эдийн засгын эргэлт чинь зогсолоо
    122.201.21.80
    Мэдэгдсэн Хариулах
  • oyunaa 2016-09-14 09:40:43
    Hamgiin suuliin tulultiig hugatsaanasa umnu tuluud zeelee haasan bhadmongol banktlruu hugatsaa hetersen angilalod oruulsan bn arai denduu yumaa ene haan bank