Гишүүд цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Б.Батзориг, А.Сүхбат нар өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын алба нь хоногт дунджаар 160000-190000 м3 бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт ягаан туягаар халдваргүйжүүлж Туул голд нийлүүлж байна гэж Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү танилцуулгын эхэнд дурдсан юм. Тэрбээр анх 1959 онд 6 км бохир усны шугам ашиглалтанд орж байсан бол одоо ф150-1400 мм голчтой 240 км шугам хоолой, 2900 орчим бохир усны худгийн ихэнх нь удаан хугацааны ашиглалтын явцад элэгдэж хуучрах, хагаралт цууралт үүсэх зэрэг гэмтлүүд тохиолдож байгаагаас хөрсний ус ихээр ирж байгаа нь тус байгууламжийн ачааллыг нэмэгдүүлэхэд хүргээд байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын гүйцэтгэл 60-70 хувьтай байгаа. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэрний асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг яаралтай эхлүүлэх мөн “Ус бохирдуулсаны төлбөрийн тухай” хуулийн журмыг баталж мөрдүүлэх шаардлагатай гэлээ.

“Ус бохирдуулсаны төлбөрийн тухай” хууль 2012 онд батлагдсан боловч журам нь одоог хүртэл гараагүйгээс бохирдуулагч үйлдвэрүүдтэй хариуцлага тооцох боломжгүй. “Бохирдуулагч үйлдвэрүүд” гэсэн ангилалд ноос, ноолуур угаах, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд мөн машин угаалгын газар зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа 225 хэрэглэгч хамрагдаж байгаа юм байна.

Цэвэрлэх байгууламжид хэрэгжүүлж буй мөн зайлшгүй хийх шаардлагатай ажлуудтай танилцсаны дараа Байнгын хорооны гишүүд тодруулга авч, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр нийслэлд тулгамдаж буй асуудлуудын нэг бол яах аргагүй агаарын бохирдол юм. Энэ асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийн тулд миний бие байнгын хорооны гишүүний хувиар энэ оны 10 дугаар сарын эхний 7 долоо хоногт нээлттэй хэлэлцүүлэг хийх төлөвтэй байна гэв.
 

Байнгын хорооны дарга Ц.Гарамжав хэлэхдээ, төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй болсон өнөө үед бид шинэ технологийн дэвшилтэт байгууламж барих шаардлагатай байна. Өнөөдөр тулгамдаад буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд хийх ёстой ажил бол ноос, ноолуур угаах, өлөн гэдэс боловсруулах зэрэг үйлдвэрүүдэд шүүлтүүр тавих зайлшгүй хэрэгтэй байна. Цэвэрлэх байгууламжийн асуудал жилийн жилд яригддаг, жил бүр хэдэн тэрбум төгрөг төсөвлөгддөг. Гэтэл төсвийн гүйцэтгэл маш муу, гүйцэтгэлийн хяналт муу учир бид өнөөдөр энэ асуудлыг ярьсаар байна. Иймд бид шат бүртээ хяналтаа сайжруулж, хууль эрх зүйн асуудлыг боловсронгүй болгох шаардлагатй байна гэж анхаарууллаа.

Гишүүд төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан тухай болон цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • concerned 2016-09-14 09:26:31
    Ene huniig BOBH-ny darga bolsond ikh itgel naidlaga tavij MOnPOlimet company shildeg nohon sergeeltiin zarchmaaraa shudarga, nuhatstai ajillaarai gej husiye
  • Uu 2016-09-14 09:25:12
    Neg neg ayga hiigeed og doo naaduuldaa
  • зочин 2016-09-14 08:58:35
    эрхэм гишүүд, наад хавийн үнэр танар хэр бна даа