АН-ын бүлэг хороодод орох төлөөлөгчдийнхөө нэрийг өнөөдөр өгчээ
НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр өглөө мэдээлэл хийсэн. Тэд НИТХ нээлттэй үйл ажиллагаа явуулах зарчмаас ухарч, сар бүр хуралдахгүй байгаагаас Улаанбаатар хотын ажил амьдрал, бүтээн байгуулалт тасалдаж байна гэж мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү тэргүүлэгчдийг томилохгүй байна гэж мэдээлсэн. Үнэн хэрэгтээ НИТХ-ын анхдугаар хуралдаан долдугаар сарын 6-ны өдөр болсон. Анхдугаар хуралдааны шийдвэрээр тэргүүлэгчдийг сонгох тогтоол гарч, тэргүүлэгчид томилогдсон. Одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэргүүлэгчдийн хурал нийтдээ 5 удаа хуралдаж, 19 асуудал хэлэлцэн, 17 тогтоол шийдвэр гаргасан” гэлээ.

“НИТХ-ын нэгдсэн хуралдаан дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралддаг.  Ажлын хороод, дэд хороод бол НИТХ-ын үндсэн дотоод зохион байгуулалтын нэгжүүд байгаа. Хоёрдугаар хуралдаан 8 дугаар сарын сүүлийн долоо хоногт хуралдах ёстой байсан. Хойшилсон шалтгаан нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн наймдугаар сарын 17-ны өдрийн 11 тоот тогтоолоор ажлын хороод, дэд хороодын бүтэц хэд байхыг шийдвэрлэсэн. Үүний дараа намын бүлгүүд иргэдийн хурлын төлөөлөгчдөө өөр өөрийн харьяалагдах хороог ирүүлэх ёстой. Үүний дараа нэгдсэн хуралдаанаар тэргүүлэгчдээр хэлэлцэх ёстой байдаг. Өнөөдөр НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү энэ саналаа албан бичигээр ирүүлсэн. Саналаа ирүүлсэн учраас маргааш тэргүүлэгчдийн хурлаа зарлан хуралдуулна.” гэж мэдээллээ.

Үүнээс гадна хурлын ажлын албатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. “Ажлын алба 40 хүнтэйгээс 35-ыг нь үндэслэлгүй халсан гэж АН-ын бүлэг хэлсэн. 2012-2016 онд ажлын алба 40 орон тоотой байсан. Үүнээс 23 нь улс төрийн албан хаагчид байсан. 17 нь төрийн захиргааны үндсэн албан хаагчид гэсэн үг. 2016 онд Шударга ёс эвсэл суудал аваагүй учраас гурван хүн бүхий бүлэг нь татан буугдсан. АН-ын бүлгийн 2 албан хаагчийг ажлаас чөлөөлөх албан бичгийг бүлгийн дарга ирүүлсэн. Намайг ажлаа авахад (7 дугаар сарын 29) 15 хүн байсан.Үүнээс жирэмсний амралтаа авсан нэг хүн эргэж ажилдаа орсон. 2012 онд ажиллаж байсан 2 албан хаагч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан нь шүүхээр тогтоогдсон учраас буцаж ажилдаа томилогдсон. Хоёр хүн жирэмсний амралт авсан. 1 хүн ажлын байрны шаардлага хангаагүй учраас чөлөөлөгдсөн. Ингээд одоо 5 албан хаагч ажлаа хийж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хуралдаа суулдаа дуракуудаа 2016-09-14 13:21:14
    Та нарыг яах гэж сонгосон билээ хуралдаа суулдаа АН дуракуудаа!!!
    202.9.41.209
    Мэдэгдсэн Хариулах
  • dorjoo 2016-09-14 10:07:26
    TV saituudaar terguulegch, tuluulugch nariin hural huraldjee geed yavaad l bdag biz de haha.ed nar neeree alnaaa
    88.150.157.14
    Мэдэгдсэн Хариулах
  • ооо 2016-09-14 09:53:51
    Энэ баатархүү гэж барисан тависан ярьсан хөөрснөө санадаггүу эргүү гар нүдрүүгээ хуруугаа хийгээд л явхым даа.
    37.130.227.133
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-09-14 09:43:21
    AN-han iimerhuu yumaar shou hiihdee unen garamgai shuu haha.uursdiin uyasan ajilaaraa uls turiin shou hiigeed bur surtsiiin bn uu bisherleee
    192.160.102.164
    Мэдэгдсэн Хариулах
  • AN bolioo icheech 2016-09-14 09:34:54
    Ajil uyahaa boliochee 11hen tuluulugchtei baijiij MAN shig 34uulee bsan bol bur jil boloh baijee...
    128.199.59.20
    Мэдэгдсэн Хариулах