Шүүгчдээс шалгалт авна
Шүүхийн Мэргэшлийн хороо анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдээс энэ сарын 15-наас 19-ний өдрүүдэд шалгалт авна. Энэ талаар өнөөдөр Монголын Хуульчдын холбооноос мэдээлэл хийлээ.

Шүүхийн Мэргэшлийн хороо есөн гишүүнээс бүрддэг бөгөөд тэдгээрийн олонхи нь хууль зүйн ухааны доктор цолтой, мөн Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан нэр хүндтэй шүүгчид, их сургуулийн багш нар зэрэг  хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай хүмүүс байдаг аж.
Хуульчдын холбооны мэдээллээр хяналтын шатны буюу Дээд шүүхийн хоёр шүүгчийн орон тоонд долоо хүн нэрээ дэвшүүлсэн бол давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 22 орон тоонд 33, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 14 орон тоонд 25 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн гурван орон тоонд 4, анхан шатны шүүхийн 5 орон тоонд 40 хүн нэрээ дэвшүүлжээ.
 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-15 08:04:31
    Хэчнээн олон шүүгч вэ,Шүүгчдийн орон тоо чинь илүүдээд байгаа юм биш үү? Шийдвэрлэж байгаа хэрэгнь хэдвэ?Арай дэндүүюм.Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа...
    43.242.240.198
    Мэдэгдсэн Хариулах