С.Батболд хотын асуудлаар УИХ-ын гишүүдтэй зөвлөлдөнө
Улаанбаатар хотын иргэдийн олонхийн санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон төрийн түшээдтэй нийслэлийн Засаг дарга С.Батболд “ Зөвлөлдөх уулзалт” хийнэ.

“Зөвлөлдөх уулзалт”-ын зорилго нь Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөний талаар судалгаанд тулгуурласан  танилцуулгыг  нийслэлийн  Засаг даргын Тамгын газрынхан болон  Улаанбаатар хотын Захирагчийн албаныханд  танилцуулна.  Тухайлбал,  төсөв хөрөнгө,  концессын гэрээгээр хийгдэж байгаа ажлууд, Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын тухай, нийслэлд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн талаар  хөндөж ярилцах юм.

Мөн хотын дарга ирэх дөрвөн жил  хийхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар ч танилцуулж,   Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран ажиллаж, тэдний дэмжлэгийг авах хууль, эрх зүйн төслүүдээ  ч  тодорхой  мэдээлнэ. “Зөвлөлдөх уулзалт”- ыг ганцхан  УИХ-ын гишүүдтэй  хийгээд  зогсохгүй  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчтэй ч  хийнэ.  Уулзалтад  нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  болон  Засаг даргын орлогч  нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга,  Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга, Улаанбаатар хотын  Ерөнхий архитектор,  Нийслэлийн Засаг даргын зөвлөхүүд,   хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа газрын дарга нар, холбогдох хэлтсүүдийн дарга, мэргэжилтнүүд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • lun 2016-10-01 14:05:33
    Chinii etseg chamaig buruu garin hun bolgson bn chi bol tuv aimgiin zasag darga hiihed hangalttai hulgaij enh bold tanai aav 2bol ugn morior holbogdson ulsuud ...
  • MAH 2016-09-28 13:07:18
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нур...
  • irgen 2016-09-23 01:58:46
    Odoogoor hiisen ajil ni joloochnariig torgoson, surguulid gar utas horigloson.
  • zochin 2016-09-14 06:16:09
    UB-aa shoroo shavar usnaas salgaj uzeerei dee
    • irgen 2016-09-23 02:04:06
      BAYANHOSHUU, ZUUN SALAA,DARI EH ULAANBAATAR HOTDOO OROH UU? Ednariin bodloor ordoggui yum shig bgaam.
  • 12 2016-09-14 05:46:55
    Унтаа уяач
  • Зочин 2016-09-14 05:31:21
    М.Энхболдын утсан хүүхэлдэйнүүдийн нэг УБ-ыг хөгжүүлдэгч гонжийнжоо биз дээ