Паралимп 2016: Монгол улс 67 дугаар байрт бичигдэж байна

“Рио-2016” паралимпийн наадам Бразил улсад үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн наадамд 159 орны 4430 тамирчин спортын 22 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ.

Одоогоор медалийн тоогоор БНХАУ 63 алт, 51 мөнгө, 33 хүрэл нийт 147 медаль авсан амжилтаар тэргүүлж байна. Харин удаах байранд Их Британи /34 алт, 18 мөнгө, 23 хүрэл/, Украин /27 алт, 21 мөнгө, 43 хүрэл/ бичигджээ.

Манай улсын хувьд жүдо, пауэрлифтингийн төрөлд хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 159 орноос 67 дугаар байрт бичигдэж байна.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.