Орон сууцны хүрэлцээг 79 хувьд хүргэхээр төлөвлөжээ
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 40 гаруй хувь нь инженерийн хангамжтай нийтийн орон сууцанд, 60 орчим хувь нь инженерийн бүрэн бус хангамжтай гэр хороололд амьдарч байгаа юм. Гэр хороолол нь хотын барилгажсан газар нутгийн 30 хувь, суурьшлын нутаг дэвсгэрийн 55 хувийг эзэлдэг байна. Тиймээс хот байгуулалтын шинэ Ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны фондод инженерийн сүлжээтэй нийтийн болон амины орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, инженерийн бүрэн бус сүлжээтэй гэр болон бусад сууцны эзлэх хувийг бууруулах бодлого баримталсан байдаг.

УИХ-ын 2013 оны 174 дүгээр тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т хотын орон сууцны барилгажилтын хүрээнд 2030 он гэхэд нийт орон сууцны фондод инженерийн хангамжтай орон сууцны хүрэлцээг 79 хувьд, нэг хүнд ногдох орон сууцны талбайг 13.5 ам метрт хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Мөн  амины орон сууцны хорооллыг  16.7 хувь болгож нэмэгдүүлэхээр тусгажээ.  Харин нийтийн орон сууцны нийтийн орон сууцны хүрэлцээг 2030 онд 61.8 хувь болж өсгөхөөр төлөвлөсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.