Паралимп 2016: Байт харваачид тэмцээнээ өндөрлүүллээ
Рио 2016 паралимп үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 70 метрийн байт харвааны төрөлд паралимпийн аварга Д.Баатаржав, А.Анхбаяр нар өрсөлдлөө. Манай харваачид эхний харваандаа БНСУ-ын харваачидтай оноолт тааран харвасан юм.

Д.Баатаржав Ли Хон Гуг 7-3-аар ялсан бол А.Анхбаяр Ким Мин Суг 6:5-аар илүүрхэн шөвгийн 16-д үлдсэн юм.  Дараагийн тойрогт Д.Баатаржав Японы Т.Уяамад 4:6-гаар ялагдсан бол А.Анхбаяр Польшийн П.Савискид 6:2-оор ялагдан тэмцээнээ дуусгав.

Паралимпийн аварга Б.Баатаржавын хувьд  тэмцээний тав дахь өдөр багийн төрөлд Б.Оюун-Эрдэнийн хамт өрсөлдөж, урьдчилсан харваагаар арваннэгдүгээр  байраар гарсан бөгөөд Германыг 5:0, Польшийг 5:4-өөр хожин шөвгийн дөрөвт шалгарч үлдээд байсан юм. Ингээд мөнгөн медалийн төлөө Хятадад 6-0, хүрлийн төлөө Италид 5-1-ээр ялагдаж, дөрөвдүгээр байрт шалгарсан амжиылтыг үзүүлсэн билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.