Цэцэг өвчтэй малын мах аймгийн төв рүү оруулах гэж байгаад баригджээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн малчин хонины гоц халдварт цэцэг өвчнөөр өвчилж тусгайлан ялгасан хониноосоо нядалж аймгийн төв рүү оруулж байгаад хяналтын постын ажилтанд баригджээ. 

Малчинг малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.1.3 хорио цээрийн дэглэм биелүүлэх, уг махыг тээвэрлэсэн жолооч нь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т заасан мал, махыг ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээтэй тээвэрлэх гэсэн заалтуудыг зөрчсөн тул торгуулийн арга хэмжээ авч таван хонины махыг устган ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Дээрх зөрчил дутагдал гарч байгаатай холбогдуулан малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан хонийг эрүүл бүсээс вакцин хийлгэсэн өдрөөс хойших 21 хоногийн дараа буюу голомтын бүсээс өвчин тусаагүй эрүүл хонины махыг хорио цээрийн дэглэм цуцлагдсанаас хойш нийтийн хэрэгцээнд худалдан борлуулахыг МХЕГ-аас зөвлөлөө.
 
Б.Орхон
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-15 02:01:42
    өвчтэй байсан малын махыг яаж ялгаж танихыг мэддэг хүмүүс нь хэлж өгмөөр юм
  • Зочин 2016-09-14 05:59:09
    Баригдсан нь энэ баригдаагүй, мэдэгдээгүй хэд ч байгаа юм билээ, чанаж иддэг тулдаа л үхэж дүүрэхгүй шүү байгаа байх
  • яяя 2016-09-14 05:15:44
    ямар муухай нүгэлтэй хүн бэ.
  • зочин 2016-09-14 04:19:36
    Ер бол ийм явдал их шүү дээ. Үүнээс ч замбараагүй юм байгаа.