Хархорин захад махны үнэ хамгийн хямд байна

Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5145 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6370 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 5 төгрөг, үхрийн цул мах  35 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөг, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7999 төгрөг байна. 

Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр өсч,  хонины цул махны үнэ 10 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4900 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 6979 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.