Баяр наадамд зодоглосон дөрвөн бөхөөс сэргээш илэрсэн үү
Монголын төрт улс үүссэний 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд зодоглосон 1024 бөхийн  дөрвөөс нь сэргээш илэрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Үндэсний баяр наадмын тухай хууль ёсоор улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторид шинжлүүлдэг юм. Одоогоор дөрвөн бөх сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн хэмээж байгаа ч нэрийг нь зарлах боломжгүй  юм байна.

Энэ асуудлаар МҮБХ, Олимпийн хорооны допингийн хяналт маркетингийн албанаас  тодруулахад  хариулт өгөх хүн олдсонгүй. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төрөө 2016-12-09 03:01:42
    Нямдоржтан 2 бөхөө нэмж зарлаач. Аугаа ухаантан гуай. ҮБХ -нд эднээс өөр ухаантай толгой нь ажилладаг хулгай ч олдохгүй 27жил болж байгаа юм байна. Цэцэн нөхдүү...
  • Зочин 2016-09-14 14:08:13
    Сэргээш хэрэглэдэггүй бөх ч гэж хаа байлаа...
  • үнэн 2016-09-14 06:04:31
    Сумо бөхийн цолыг холбоо нь л өгдөг, эзэн хааны зарлигаар өгдөггүй, манайх л тэнэгтээд тэгвэл морь, сурны цолыг ч гэсэн Ерөнхийлөгч өгөхгүй юү,ажнай, гоц мэргэн...
  • зочин 2016-09-14 06:01:37
    Наадамын бөхөөс сэргээш авах нь буруу энэ бол их спорт биш, цолыг нь бөхийн холбоо нь л өг, Ерөнхийлөгчийн зарлиг уншаад сүржигнээд байх хэрэггүй
  • 500 2016-09-14 05:42:19
    Наад чинь спорт бишштэ. Ард олны цэнгэл наадам штэ. Найрааны хэмжээ 500,0 сая хүрсэн ийм спорт гэж хаа байсан юм. Жалга жалгаруу нь хөөж явуул
  • Зочин 2016-09-14 05:33:32
    Гэмтлээ эдгээх гээд мэдэх мэдэхгүй эм л уугаа биздээ, эдний сэргээш хэрэглэх ч гэж юу байсан юм, харин А.Сүхбат гуай л сэжигтэй анх энэ хүнээс л илрээ биздээ