Паралимп 2016: Э.Содномпилжээ хүрэл медаль хүртлээ
Рио 2016 паралимпийн наадам үргэлжлэн явагдсаар байна. Өнгөрсөн шөнө хуваарь ёсоор паралимпийн пауэрлифтингийн тэмцээн зохиогдлоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн 88 кг-д манай улсаас эх орноо төлөөлөн өрсөлдсөн ОУХМ Э.Содномпилжээ хүрэл медаль хүртлээ. 

Ингэснээр Монголын паралимпийн баг тамирчид  одоогийн байдлаар хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Паралимпийн эхний өдөр жүдо бөхийн 60 кг-д Б.Ууганхүү хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа  медалийн салхийг хагалж байсан билээ.

Тэгвэл  долоо хоногийн дараа Э.Содномпилжээ ийнхүү медалийн буухиаг үргэлжлүүллээ. Манай тамирчны хувьд Дэлхийн цомын хошой мөнгө, Азийн наадмын хүрэл медаль хүртэж байсан билээ. 


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.