Кэйт Аптон: Гаднаас чинь хараад хэрхэн өөлж буйгаар өөрийгөө өөрчлөх хэрэггүй

Загварын ертөнцөд цахиур хагалж яваа үзэсгэлэнт бүсгүйн ярилцлагыг энэ удаагийн “Оддын цаг” буландаа орчуулан хүргэж байна. Салбартаа хамгийн их ашиг орлоготой, хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг Кэйт Аптон өөрийн амьдралынхаа талаар ийнхүү ярьжээ.
 

-Та багын л загвар өмсөгч болох мөрөөдөлтэй байв уу?

 
-Загварын талаар ямар ч төсөөлөлгүй өссөн. Ямар сайндаа Флоридад тавчик, бикини хослуулж өмсөөд явж байх вэ дээ. Хүүхдүүдтэй харилцахдаа их догшин. Тэд намайг урт хөлтэй, сэрвэгэр өтгөн хөмсөгтэй гэж их шоолдог байлаа. Нэг удаа ээж минь сэтгүүл үзэж байгаад “Хараач загвар өмсөгчид нь яг л чам шиг юм байна” гэж хэлж билээ. Тэр үеэс би загвар өмсөгч болохоор шийдсэн.
 

-Тэгээд хэзээнээс ажлын гараагаа эхлүүлж байв?

 
-Хамгийн анх Миами сэтгүүлд зургаа авхуулж байсан. Тэр үед фитнесс зааланд зураг авах байсан юм. Бид өглөө гурван цагт тэнд очоод, үдээс хойш 15.00 цаг хүртэл байсан. Гэвч нэг ч удаа хоол идээгүй. Ер нь бол моделиуд туранхай байдгийг гайхах хэрэггүй.


-Та хэзээнээс алдартай болж эхэлсэн бэ. Өмнө нь загвар өмсөгч хүний байх ёстой биеийн харьцаатай биш гээд хасагдаж байсан гэж сонссон юм байна. Хэн нэгэн танд жингээ хэрхэн хаях талаар зөвлөж байсан уу?

 
-Ер нь бол байнга. Би эхлээд яг тэдэн шиг болохын тулд хоолны дэглэм барьсан юм. Гэхдээ эцэст нь тийм ч сайн үр дүн гараагүй. Тиймээс илүүдэл жингээ өөр аргаар хаях ёстой болсон л доо. Ер нь хүнд алсын хараа, бүтээлч чанар хоёр өчүүхэн байхад л өөрөө өөрийгөө өөрчилж чаддаг гэж боддог.
 

-Хүн өөрөө өөрийгөө хараад сэтгэл хангалуун байх ёстой. Ийм мэдрэмж танд хэзээнээс төрж байв?

 
-Өсвөр насандаа усны хувцастай махлагдуу биеэ сайхан гэж боддог байсан юм шүү. Харин ажил хийж эхлэх үед, би каталогоор ихэвчлэн захиалга авдаг байсан юм. Гэтэл хүмүүс гадаад төрхийг минь “загвар өмсөгчийнх шиг галбиргүй юм” гэх зэргээр өөлөх болсон. Тэр үед би яагаад ер нь өдөр бүр энэ ажлыг хийж байгаа юм бэ гэж өөрөө өөрөөсөе асууж билээ. Ер нь загварын ертөнцөд маш олон өөр өөр загварчлал бий. Амжилтад хүрэх маш олон зам байна.

 
-Танд ч гэсэн амжилтад хүрэх маш олон зам байсан байх. 2013 онд гэхэд та Vogue, Sports Illustrated swimsuit issue сэтгүүлүүдийн нүүрийг чимж байсан шүү дээ?
 

-Тэр үнэхээр сайхан мөч шүү. Яг үнэнийг хэлэхэд, намайг загварын ертөнцөд тохирох, тохирохгүйг шүүсэн хүмүүсийн яриа надад том боломж өгсөн байх. Учир нь би хамгийн эрүүл гоолиг, хамгийн сайхан харагдах ёстой болохоос биш хэн нэгэнд нийцүүлэх гэж модель болдоггүйг харуулахыг хүссэн. Ер нь хэн нэгэн чамайг гаднаас чинь хараад хэрхэн өөлж буйгаар өөрөө өөрийгөө өөрчлөх хэрэггүй.
 

-Dougie видеогоор сошиал медиад хүчээ авсан анхны загвар өмсөгчдийн нэг нь та. Энэ магадгүй таныг нэрд гарахад тусласан байх. Харин одоо сошиал медиаг та хэрхэн ашигладаг вэ?

 
-Өдрийн төлөвлөсөн ажилд саад учруулахгуй байдлаар хүмүүстэй ярилцах, эсвэл ямар нэг зүйлийн талаар бодож, эргэцүүлэх байдлаар ашиглахыг хичээдэг. Гэхдээ би тэр бүр ажлыг урьдчилан төлөвлөөд байдаггүй юм. Заримдаа амьдралаас мэдрэх таашаал, түүнээс ч илүү чухал зүйлсийн талаар постлох сайхан мөчүүдээ алдчихаад байгаа юм шиг санагддаг.
 

-Та нохой тэжээдэг. Бас бэйсбол тоглож буй зураг чинь сошиал медиад их байдаг юм билээ. Ямар нэг зорилготой юм биш биз?

 
-Тийм. Хүмүүс заримдаа надад зөвлөгөө өгдөг л юм. “Чи сельфи хийгээд түүнийгээ сошиал хуудастаа байршуулаад хэдэн лайк авахыг нь үзээч” гэдэг. Гэхдээ би өөрт хөгжилтэй санагдсан зүйлс, эсвэл сургамжит үгсийг илүүтэй постолдог. Хүмүүс намайг юу постолж буйг л харахыг хүсдэг байх. Түүнээс бусад зүйлсийг тэр бүр сонирхоод байдаггүй болов уу. Би өөрийн постод бага зэргийн шүүлтүүртэй байхыг эрхэмлэдэг.
 

-Өөрийг тань үзэн ядагчдын тухайд юу хэлэх вэ. Таны талаархи сөрөг сэтгэгдлүүдийг уншдаг л биз дээ?

 
-Эхэндээ хэцүү байдаг байсан. Гэхдээ одоо бол тийм биш. Би заримдаа өөрийнхөө талаархи сөрөг сэтгэгдлүүдийг уншдаг. Тэднийг их хөгжилтэй хүмүүс гэж боддог шүү. Энэ надад асуудал болдоггүй.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.