Б.Эрдэнэтогтох: Залуус маань эх орныхоо муу муухайгаас илүү гоё сайхныг нь мэдрээсэй гэж хүсдэг
Залууст эх орноо хайрлах сэдлийг төрүүлэх зорилгоор  Монгол орноороо нар зөв тойрон, аялаад ирсэн Б.Эрдэнэтогтохтой ярилцлаа. Тэрбээр таван сарын хугацаанд явганаар Монгол орноороо аялаад иржээ. Уран бүтээлч хүний хувьд эх орныхоо гоё сайхныг биширч, залуустаа сурталчилах зорилгоор уран бүтээлийн аялал хийгээд ирсэн нь энэ аж.

-Юун түрүүнд эх орноо тойроод ирсэнд тань  баяр хүргье. Хэдий хэр хугацаанд аялаад ирэв ээ?

-Баярлалаа. Эх орноо тойрох аялал маань дөрөвдүгээр сарын 4-нд эхлээд есдүгээр сарын 9-нд дууслаа.

-Аяллын гол зорилго юу байв?       

-Миний хувьд  уран бүтээлч хүн л дээ. “Бундын тамга” гээд радио жүжиг хийдэг хамтлагийн ахлагч. Манай хамтлагийн 10 жилийн ой ирэх онд тохиож байгаа юм. Энэ хүрээнд ном бичихээр төлөвлөж, үүндээ зориулж уран бүтээлч тойрон аялал хийлээ. Өөрөөр хэлбэл Монгол орныхоо өнцөг булан бүрт очиж гол ус, уул нуруу онцлог газруудынх нь талаар тэмдэглэл, шүлэг бичлээ. Ерөнхийдөө номондоо орох материалуудаа цуглууллаа. Номоороо болон энэхүү аялалаараа дамжуулж Монголын залуучууддаа эх орноо хайрлах тэр сэдлийг өгөх нь хамгийн том зорилго минь байлаа. Залуус маань заавал эх орныхоо муу муухайг дурсаж явах гэхээсээ илүүтэй эх орныхоо гоё сайхныг илүүтэй дурсаж мэдээсэй гэж хүсэж байна.

-Явган аялал гэхээр нэлээд анхаарал татаж байна л даа. Хүнрэл, бэрхшээлтэй зүйл их байв уу? Нутгийн иргэд хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Ямар ч тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр аялаад ирсэн. Мэдээж хэрэг аяллын хугацаанд хүндрэлтэй зүйлүүд  байсан. Гэхдээ манай Монголчууд үнэхээр сайхан сэтгэлтэй хүнлэг ард түмэн юм байна. Орчин цагт хүн чанар байхгүй болсон гэдэг зүгээр л өөрсдийн зохиосон үг юм байна гэдгийг  мэдэрсэн. Нэгнийгээ зүтгээд явж байхад маш сайхан мэтгэлээр тусалж дэмжиж байсанд үнэхээр их баярлаж байна.

-Мэдээж хэрэг Монгол орноо тойрч аялаж, бодит байдлыг нүдээр харсан хүний хувьд бүх газар дандаа сайхан байгаагүй байлгүй. Сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас болж байгаль сүйдэж байгаа  нь нууц биш. Таны хувьд тийм газруудтай тааралдав уу?

-Тийм шүү. Үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн зүйл бол байсан. Ганцхан жишээг л би энд хэлье л дээ. Аяллын маань хамгийн сүүлчийн буюу 21 дэх аймагтаа очиход Орхон гол шар ногооноор урсаж байгааг хараад сэтгэл үнэхээр шимширсэн. Ингээд цаашлаад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу  очиж нутгийн иргэдээс энэ тухай асуухад Орхон голын эх авдаг Хангайн нурууны тэнд алтны компаниуд үйл ажиллагаагаа явуулж, бохирдсон усаа шууд голд цутгаж, бохирдуулж байгаа тухай хэлсэн. Намайг тэнд очихоос  хэд хоногийн өмнө Байгаль орчны сайд Д.Оюунхорол тэргүүтэй УИХ-ын хэд хэдэн гишүүд очиж үйл ажиллагаатай нь танилцаж, зөвшөөрлийг нь цуцалсан гэж сонссон. Гэсэн хэдий ч  есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар Орхон гол шар ногооноор урссан хэвээр байсан. Хоёр жилийн хугацаанд ингэж урсаж байгаа гэсэн. Энэ асуудлыг ингээд орхиж боломгүй санагдаж байна. Салбарын сайд дарга нар, хэвлэл мэдээллийнхэн та бүхэн ч гэсэн дахин дахин сурвалжилж Орхон голоо аврахгүй бол тэнд байдал үнэхээр хэцүү байна лээ. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар малынх нь үс ноос унаж эхэлсэн тухай хэлж байна. Ганцхан жишээ дурдахад ийм байна. Хэрэв дараа жил ийм байдалтай байх юм бол миний хувьд тэмцэхээ мэдэгдэж байна. Нутгийн иргэдийн яриаг сонсоход  Орхон голыг бохирдуулж буй  тэдгээр компаниудын ард энэ саарал ордонд сууж байгаа нөхдүүд байдаг гэсэн.

-Аяллын хугацаанд хээр гадаа хэр  их хонож байв,  мөн хоол ундаа хэрхэн зохицуулж байсан бэ?

-Миний хувьд  ямар нэгэн ивээн тэтгэгч гэж байгаагүй. Өөрийнхөө зардлаар яваад ирсэн. Ерөнхийдөө  аймаг, сумдад очоод учир байдал, зорилгоо хэлэхэд нутгийн иргэд их сайхан хүлээн авч, буудалд байрлуулах гэх мэтчилэнгээр нэлээд тусалж, дэмжиж байсан. Хоол ундны тухайд ээжийнхээ бэлдэж өгсөн борцоор болгож явсаар ирсэн дээ.

-Монгол орноороо бүтэн тойрч явахад алслагдсан сумдын хөгжил танд ямар санагдав, хаана хамгийн өндөр хөгжил харагдав?

-Сумдын хөгжил гэвэл шинэ сумуудын хөгжил бол гайхалтай юм билээ. Миний анзаарч харсан нэг зүйл бол Шинэ сум төсөл үнэхээр нүдээ олсон төсөл юм байна гэж бодогдсон. Монголын залуу гэр бүлүүд заавал хот суурин газар луу тэмүүлэх биш тэнд интернет орчин, спорт заалнаас эхлээд залуусын сонирхлыг татах бүх зүйл байсан нь сэтгэлд их хүрсэн. Бусад алслагдсан сумдын тухайд хөгжил тааруу, залуус нь суурин газрыг зорьж, эзгүйрч байгааг хэлэхгүй байхын аргагүй. Би өөрийн тэмдэглэл, номондоо энэ талаар оруулна.

-Таныг энэ аялалд гарахад гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээн авсан бэ? Гэр бүлийн хүн нь ганцаараа таван сарын турш явган аялал хийнэ гэхэд санаа сэтгэл зовохоос эхлээд асуудал их гарсан байх?

-Миний ээж их өндөр настай хүн байдаг мэдээж хэрэг санаа нь зовох асуудал гарсан. Харин миний хань намайг бүх зүйлээр дэмжиж, зориг өгч байсан. 21 аймгаа тойрч аялж байгаа олон л хүн байгаа. Хэсэг бүлгээрээ нийлж, амралт зугаалгын байдалтай, спорт аялал ч хийж байгаа хүмүүс байгаа. Миний хувьд бол 100 хувь уран бүтээлч аялал гэдгээрээ ялгарч байгаа юм. Би эх орныхоо сайн сайхан, зарим нэг шүүмжлэлтэй зүйлүүдийг өөрийн нүдээр үзэж харж, тэндээс төрсөн сэтгэгдлээ бичиж ном болгоно. Шүлэг бичнэ. Бүр кино зохиолын сэдэвтэй болоод ирсэн. Манай хамтлагийн хувьд радио зохиомж бэлтгэдэгийг залуус мэдэх байх. Энэ жил 10 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хүрээнд аяллын тэмдэглэлээ бүтээл болгохоор төлөвлөсөн.

-Таван сарын хугацаанд ганцаараа явган аялал хийж явахад таны аяны богцоос хамгийн их хань болж байсан нь юу вэ?

-Эр хүнд гал хутга хоёр их хань болдог шүү дээ. Дээрээс нь гэр бүлийнхний дэмжлэг маш их зоригжуулж, хань болсон.

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2016-09-14 14:17:25
    Ug usgiin nuli aldaa
    202.70.46.219
    Мэдэгдсэн Хариулах
  • ШИМЭГЧ АМЬТАД 2016-09-14 08:16:32
    Тийм сүрхий юм бол эздийг нь олооч дээ ,МАН-ы гарт бүх эрх мэдэл байна ОЮУНХОРОЛ САЙД АА,
    182.160.38.198
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-09-14 02:16:59
    Hiih yumaa olj yadsan lalar ter gol moloo avraach ulaanaar ursaj bn
    122.201.22.178
    Мэдэгдсэн Хариулах
    • Zowhon uneniig xelne 2016-09-14 06:56:22
      naad am xelee bodoj yriarai
      124.158.112.4
      Мэдэгдсэн Хариулах
    • Ааааа 2016-09-14 06:44:31
      Мэдрэл муутай юм уу чи
      139.5.218.57
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-14 01:26:51
    Хариуцлагагүй уул уурайн сүүдэр тусаагүй нэг ч аймаг байхгүй, нүдэн дээрх Богд уул, Туул голоо хамгаалахгүй байгаа БОАЖЯ-ыг татан буулга
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах