Наадмын нээлтэд монгол туургатнууд бүжнэ
Монгол улсын Засгийн газрын ивээл дор Соёл, спорт аялал жуулчлалын яам, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их монгол байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Монгол туургатнуудын бүжгийн их наадмыг зохион байгуулах гэж байна.Тоглолтонд монголын талаас Үндсэний дуу бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, нийслэлийн “Улаанбаатар чуулга”оролцоно.  Мөн ОХ-ны Буриад улсын “Үндэсний дуу бүжгийн Байкал” театр, ОХ-ны Тува улсын бүжгийн “Олчей” хамтлаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн үндэсний дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцоно.

Энэхүү Монгол туургатны бүжгийн их наадмыг МУСТА, ССАЖЯ-ны СУБ-н хэрэгжилтийг зохицуулах албаны дарга З.Баянзул, МУСТА, МУАХ-ны Гүйцэтгэх захирал Одгийв, МУСТА, ЦДБЭЧ-ын дарга хурандаа Ч.Гансүх, МУСТА НСу-н газрын дарга Батцэнгэл, Бүжиг дэглээч МУСТА Баярбаатар , МУТШ Бүжиг дэглээч С.Сүхбаатар нар зохион байгуулж байгаа аж. 300 гаруй уран бүтээлчид оролцох Монгол туургатны бүжгийн их наадмын хамтарсан уран бүтээл энэ сарын 11-13-ний өдрүүдэд наадмын нээлт, Дээлтэй монгол өдөрлөг зэрэг баярын хөтөлбөрт орсон байна. Харин хүндэтгэлийн тоглолт энэ сарын 12-нд Соёлын төв өргөөнд  19.00 цагаас болох юм. Тасалбарын үнэ 10 мянган төгрөг бөгөөд СТӨ-ний кассаар худалдаалах ажээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-07-08 01:13:50
    SO AX DAXIAD L BAAXAN TSEREG BUJIGLUULEX VII DEE. 2013 OND BAAXAN TSERGUUD URTYN DUUCHIN BOLJ XARAGDAX GEJ YADSAN ...
    202.180.216.19
    Мэдэгдсэн Хариулах