ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.В.Белозёров манай улсад ирлээ
"Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл"-ийн 25 дугаар Их хуралд оролцохоор ОХУ-ын "РЖД" нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров өнөөдөр манай улсад ирсэн байна.

О.В.Белозёров өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нартай албан уулзалт хийхээр товлосон байна.

Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөлийн гишүүдээс бүрдсэн нэгдсэн хурал жилд 1-2 удаа зохион байгуулагддаг бөгөөд тус хуралд Транссибирийн төмөр замаар дамжин өнгөрөх транзит болон гадаад худалдааны ачаа тээвэртэй холбоотой бүхий л асуудлуудыг авч хэлэлцдэг байна. Зөвлөлийн 25 дугаар ээлжит хурал анх удаа манай улсад энэ сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон юм. УБТЗ-ын зүгээс уг хурлыг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар санаачлага гарган ажиллажээ.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нэргүй 2016-09-14 04:49:27
    Белозёров дарга, та Монголд тавтай морил!
    202.9.41.43
    Мэдэгдсэн Хариулах