Шатрын олимпиад: Эмэгтэй баг 20 дугаар байрт орлоо

Энэ сарын 1-13 ны өдүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотноо Дэлхийн шатрын 42 дахь олимпиад явагдаж өндөрлөлөө. Анх удаагаа хамгийн олон орныг нэгтгэж 64 хөлгийн ард оюун ухаанаа уралдуулснаас эрэгтэйчүүдийн 180 багаас АНУ-ын баг тэргүүлж Руссел Хамилтоны цом , удаахь байруудыг Украйн,Орос улсын багууд, эмэгтэйчүүдийн 140 багаас Хятад улс тэргүүлж Вера Менчикийн цомын эзэн болсон бол удаахь байруудыг Польш, Украйн улсуудын баг эзэллээ. Дэлхийн аварга Нона Гаприндашвилийн цомоор эрэгтэй, эмэгтэй багууд нь эхний 3 байр эзэлсэн Украйн улс шалгарчээ.

Манай улсын эрэгтэй баг 6 хожиж, 1 тэнцэн, 4 хожигдож 51 , эмэгтэй баг 6 хожиж, 2 тэнцэн, 3 хожигдож 20 дугаар байрт орлоо.

Олимпиадын үеэр явагдсан блиц тоглолтын тэмцээнд ФИДЕ-ны мастер С.Ган-Од түрүүлж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн бол Шатрын дасгалжуулагчийн семинараас Б.Ану, Ц.Тулга нар Олон улсын дасгалжуулагч цолтон болов. Мөн шатрын Олон улсын зохион байгуулагчийн семинарын шалгалтад амжилттай дүн үзүүлсэн Г.Оюунчимэг, Ц.Тулга нар Олон улсын зохион байгуулагчийн нэг норм авцгаасан байна.

Эрэгтэй

1.Г.Мөнхгал- 4/9 чансаа +10.1
2.Б.Гүндаваа-4.5/10 чансаа -0. 8
3.Ц.Батчулуун-7/10 чансаа +13.4
4.С.Билгүүн-5/10 чансаа -0.7
5.Н.Баттулга-1.5/5 чансаа -13.9

Эмэгтэй

1.Д.Номин-Эрдэнэ- 6.5/10 чансаа -0.9
2.Т.Батчимэг-5/9 чансаа -14.2
3.Ү.Үүрийнтуяа-3.5/7 чансаа -33.2
4.А.Энхтуул-7.5/10 чансаа +14.2
5.У.Лхамсүрэн-5/8 чансаа +1.2 нэмэгдэж хасагдсан байна.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.