УИХ-ын гишүүд цэвэрлэх байгууламж дээр ажиллана
10:00 цагт: УИХ-ын БОХХААБХ-ны гишvvд Тев цэвэрлэх байгууламж дээр ажиллан, ажил байдалтай танилцана.

10:30 цагт: Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг МҮХАҮТ, АОЭНХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлын талаар санал солилцоно. ХЗДХЯ-ны 102 тоотод

11:00 цагт: Төмөр замын удирдах газарт Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх асуудлаар гурван талт уулзалт, зөвлөгөөн болно

11:00 цагт: Ардчилсан намын байранд НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийх сарын аян зарлаж байна. Нэн шаардлагатай иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийх байгаа талаар "хаппи веритас оношлогооны төв" хэвлэлийн бага хурал зохион байгуулна Хаана: Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагт: Англи улсын иргэн амь насаа алдсан гэмт хэргийн талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын 108 тоотод Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээлэл хийнэ.

 11:30 цагт: Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татаж шалгаж эхэлснийг эсэргүүцэж СГЗ С.Амарсанаа, МУГЖ Д.Сосорбарам тэргүүтэй Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт: Иргэний танхимд "Монгол-Ил хаадын судалгаа", “Монгол алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” төслийн нээлтийн ёслол болно.

11:30 цагт: Монголын Хуульчдын холбооноос ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ-ыг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоотод

12:00 цагт: Дуучин Зоригт, Хишигдалай хоёрын хамтарсан "Хайртай хүндээ" тоглолтын хэвлэлийн бага хурал Монгол ньюс хэвлэл мэдээллийн төвд болно.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.