АН-ын дарга хэн болох вэ
АН-ын ҮЗХ ирэх баасан гарагийн 14:00 цагт болохоор тов зарласан. Хоёр удаа хойшлогдсон ҮЗХ энэ удаад хуралдаж чадах эсэх нь эргэлзээ бас л дагуулж байна. Угаасаа АН бол “Алтангадас”, “Шонхор”, “МоАХ”, “Нэг ардчилал”, “МоАН”, “МҮДН”, “Кроун” гээд амбиц ихтэй олон фракциудтай, хувийн тоглолт нь хэтэрсэн гишүүдтэй нам. Фракциудын амбиц, хувийн тоглолтын үр дүнд  УИХ-ын 2016 оны сонгуулиар АН парламентад дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. УИХ дахь АН-ын бүлгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ажиллаж байгаа юм. Мөн парламентад сонгогдож чадаагүй экс гишүүд УИХ дахь намын бүлэгтээ зөвлөхөөр очоод байгаа.

Тодруулбал,  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ шийдвэр гаргаж, орон тооны бус 21 зөвлөхтэй болсоноо өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Ийнхүү парламентад сууж байгаа есөн гишүүн дор бүрнээ 2-3 зөвлөхтэй боллоо. Зөвлөхүүд нэрс дотор "Фортуна" Н.Батбаяр, Р.Гончигдорж, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, С.Одонтуяа, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Д.Батцогт, Б.Болор, З.Энхболд нарын хүмүүс багтсан. Ялагдал хүлээсэн зөвлөхүүд энэ цагийн АН-ын гишүүдийн өнгийг тодорхойлно.

Гэхдээ энэ үйл явцаас илүүтэй олны анхаарлыг татаж байгаа зүйл бол АН-ын дараагийн дарга хэн болох вэ ? гэх асуудал. АН Их хурлаараа намын дарга сонгодог. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр шинэ удирдлагатай болно. Гэхдээ энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар дараагийн дарга хэн байх талаар ерөнхий зураг гарна, баталгаажихгүй.

 АН-ын ҮЗХ-ны хурал өнгөрсөн сарын 25-нд болохоор товлогдсон байсан. ҮЗХ-гоор орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох болон намын дарга, генсек хоёроо баталгаажуулах учиртай. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ҮЗХ хуралдаж чадахгүй байгаа нь АН-ын фракциуд тохироонд хүрч чадахгүй байгаатай холбоотой гэх. Ингэснээр АН-ын ҮЗХ бас дахин хойшлоход хүрсэн юм. Үүнийгээ  АН-ынхан УИХ-ын ээлжит бус чуулгантай холбогдуулан ҮЗХ-ны хурлаа энэ сарын 16 болголоо хэмээн хаацайлав.

Одоогийн байдлаар АН-ын даргын марафонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монголын ард түмэн ардчиллыг, Ардчилсан намыг байнга дэмжиж, ихийг хүлээдэг. Харамсалтай нь тэр итгэлийг манай нам дааж чадахгүй байна. Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг намын гишүүд, олон түмний оролцоотойгоор улс орны ирээдүйн хувь заяа, эрх ашигт нийцэхүйц байдлаар шинэчилж, ардчиллын суурь үнэт зүйлсийг мэддэг, дээдэлдэг, эрхэмлэдэг залуу үеийнхнээр бэхжүүлэхийг цаг үе шаардаж байна. АН-ын шинэтгэлийн ажилд оролцоно” хэмээгээд ажлаа хүлээлгэн өгсөн. П.Цагаан намын дарга болбол Ардчилсан намыг фракц болж талцдаг асуудлыг цэгцэлж, хүчтэй сөрөг хүчин байлгахын төлөө ажиллана гэдгээ мэдэгдсэн. Түүн дээр нэмэгдээд АН-ын дараагийн дарга болох хүмүүсээр С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Болд нар нэрлэгдэж байна. Эдгээрээс хэн нь ирэх арванхоёрдугаар сарын 6-нд АН-ын албан ёсны дарга болох вэ, гэдэг нь нөгөөдөр хуралдах ҮЗХ-ны хуралдаанаар тодорхой болно. Гэхдээ  фракциуд нь тохироонд хүрч товлосон хугацаандаа ҮЗХ-ны хуралдаанаа хийх эсэх нь бас л эргэлзээтэй байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баатар 2016-09-17 10:51:19
    Баатар өөр хэн байх юм УБ г өөрчилт эхлүүлсэн шиг одоо намаа өөрчил
  • AN 2016-09-16 04:04:19
    Gantumur,Temuujin 2-iin neg ni Namiin Darga boloh heregtei AGaa nar Nomoo bicheed Gertee suuh heregtei shdee
  • Е 2016-09-15 11:07:04
    Хэн ч болсон надад ямар ч хамаа алга . С Эрдэнэ болбол АН амархан булшлагдах байхдаа
  • Эрдэнэбат дээр 2016-09-15 04:20:51
    бусдааса Эрдэнэбат дээр нэгдмэл байхын тулд чанга бх хэрэгтэй.Болд сулхан Эрдэнэ одоо болсоон.
  • тт 2016-09-14 22:00:45
    Хэн нь болсон ч маньд хамаагүй.Хэдэн олигархиуд л байгаа биз.
  • zocchin 2016-09-14 19:55:48
    Baabar boluul yasn anin dargad
  • zürich 2016-09-14 19:11:55
    L.Bold bol zaluu xun,bas olon Jiliin turshlaga Bolovsrol geed buxii l talaaraa busadaas uluu. L.BOLD boloosoi gej demjij b. Bi al ch namiin xun bishee.
  • Zagaan chadnaa !! 2016-09-14 10:55:16
    Uzsen sursan guiwj daiwahgui ene hezuu ued huuli ch erhzuich ZAGAAN ni l deer dee !
  • Иргэн 2016-09-14 10:29:42
    БОЛЬ...
  • Зоригт 2016-09-14 08:35:19
    Бөхчулууны Пүрэвдорж гэж шударга, эх орон ч залуу бий. Дахан дор эр даахин дор хүлэг гэж одоогоор нийгэм нэг их сайн таниагүй байгаа ч гэсэн мөдхөн мэдэх болно...
  • Зочин 2016-09-14 07:38:49
    АН-ын даргаар Пизда гэдэг хүн сонгогдоно.
  • Цагаанцоож 2016-09-14 07:32:34
    Тохироогоор хийвэл явахгүй ээ.Зүгээр л их хурлаараа сонгуулах нь ёс зүйтэй шүү дээ.АН-н гишүүд хүлээж авах эсэх талаар бодсийм уу.Амаржаргал,Батүүл,Эрдэнэ гээд ...
  • Zochin 2016-09-14 06:12:25
    baabariin zaaj bgaa bah melhii shig Erdenee l bish shv
  • зочин 2016-09-14 05:43:42
    АН тарах хэрэгтэй, улс орныг сүйтгэсэнд нь хариуцлага тооцож эхлэх байлгүй дээ,
  • Chatsaga 2016-09-14 05:30:18
    AH chatsagdai bolson
  • зочин  2016-09-14 05:18:59
    юун ч олон зөвлөхтэй юм вэ гудамжинд лааз өшиглөж сураагүй юу
  • yrbagc ebegiin huncvv 2016-09-14 05:03:16
    Tsagaan bol Urbagc Elbegdorjiin hun .Zailuul
  • Зочин 2016-09-14 04:05:11
    Л.Болд нь эдгээр хүмүүсийн хэнээс нь ч бүх талаараа толгой илүү шүү дээ. Бас мэргэжил мэдлэг, хэл усаар мундаг, цэмцгэр, туршлагтай дипломатич билээ.
  • Мийгаа 2016-09-14 02:49:41
    яаж ч бодсон Цагаан нь дээр дээ
  • Нохой 2016-09-14 02:41:36
    Ингэж цаг үрж хоорондоо хэрэлдэж байхаар чимээгүй татан буувал таарна.
  • !!! 2016-09-14 02:28:36
    Цагаан бол амбиц ихтэй л болохоос тун ч сулхан хүн шүү дээ!!! АН дотор лидер болоод манлайлаад аваад явах хэмжээний хүн огт алга!!!!
  • Bayr 2016-09-14 01:54:44
    Erdene demii, erdenebatd zahiragdahgui, bold zuulun hun, tsagaan demjigdehgui, yur ni ketsuudee
  • Zochin 2016-09-14 01:54:04
    Bvgd hooson umnuud baisan odoo yamar bolson bvgd Hulgaich alich nam ni adilhan ard tvmen l hohirch bgaa gaduur haraldaa yamar hvnd bgaad Zaluu ger bvlvvd yamar ...
  • Зочин 2016-09-14 01:22:36
    АН анх байгуулагдахдаа эрүүл саруул нам байсан, одоо бол жинхэнэ хулгайчдын нам болсон, дээрх нэрнүүд бол хулгайчдын толгойлогчид
  • Зочин 2016-09-14 01:06:19
    Байгаа хэдэн тооноосоо л сэлгэмэл зохиогоод байхаар чинь мөн чанар өөрчлөгдөх үү? Энэ янзаараа бол АН хэзээ ч улс төрийн тавцанд дахин гарч ирж чадахгүй ээ.
  • иргэн 2016-09-14 01:02:11
    эдгээрээс хэн нь ч дарга болсон нэг еэвэнгийн хоёр тал гэсэн үг. шинэ хүн хэрэгтэй.