"Хүннү ресурс"-ийн захирал Марк Д Ументад Монголын хуулийг сануулъя
Уул уурхайн "Хүннү ресурс" ХХК-ийн нэр сүүлийн үед хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Тайландын "Банпу" компанийн Монгол дахь салбар юм. Энэ компанийн захирал нь Марк Д Умент хэмээх өрнөд эр бий. Тайландад "Банпу"-ийн төвд хэдэн жил ажиллаж туршлага хуримтлуулсан, уул уурхайн компанийн мэргэшсэн захирал гэж байгаа.

Түүнийг ирэхээс өмнө "Хүннү ресурс"-д нэгэн хэцүүхэн асуудал тулгараад байв. Тэр нь 700 сая тонн нүүрсний нөөцтэй Үнст худагийн ордыг эзэмшигчид нь мэдэгдэлгүй гаднын хөрөнгийн бирж дээр IPO хийж борлуулсан явдал юм. Энэ ордын эзэмшигчтэй тухайн үед түншилж байснаараа дулдуйдан иймэрхүү хэрэг тарьчихсан шиг байгаа юм. Эцэстээ энэ асуудал арбитрийн шүүхэд очоод байлаа.

Харин Марк Д Умент захирлаар томилогдож ирээд удаагүй байхдаа энэ асуудал их сонин аргаар шийдчихэж. Тэр нь Үнст худагийн ордыг эзэмшигч компанийн захирлын хувийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж "зохицсон" явдал. Ингэж зохицуулсныхаа дараа мань хүн хилээр гараад явчихсан байдаг. Хууль хяналтынхан Марк Д Ументийг асууж сурагласан талаар зарим  эх  сурвалж мэдээлж байв.

Үүнийг нь хэвлэлийнхэн, зарим хүн мэдчихээд хөөрхөн "яриа" болоод байтал дахиад нэг асуудал дэгдэх нь тэр. "Хүннү ресурс" буюу "Банпу" компани Монголын ашигт малтмалын лицензийг хууль бусаар хадгалж байгаа тухай мэдээлэл цацагдав. Ийн энэ компанийн элдэв маапаан үргэлжилсээр байх төлөвтэй. Удахгүй Монгол Улс ашигт малтмалын бодлогоо шинэчилж хэрэгжүүлэх гэж байна. Тиймээс тэр цагт нь хэрэг болгох үүднээс "Хүннү ресурс"-ийн захирал Марк Д Ументад Монгол Улс хуультай, болдог болдоггүй юм бий гэдгийг сануулъя.

Б.Дамдин-Очир
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.