Я.Ариунболд: Солонгост нэг сард 360 хүн визны хугацаагаа хэтрүүлэн үлдэж байна
Гадаад харилцааны яамнаас “Мэдээллийн цаг” хэвлэлийн хурлаа хийлээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил уулзалтын эхэнд хэлэхдээ "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-аас баталсан. Энэхүү хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлд хийх нийт 13 асуудал тусгагдсан. Монгол Улс дэлхийн 186 улстай дипломат харилцаатай. Тус яам дипломат харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглүүлж ажиллахаар болж байна. ГХЯ-наас монголын бизнес эрхлэгчдэд нэг ч болов түнш олж өгөх, нэг ч гэсэн худалдааны гэрээг нь хөнгөвчилж өгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар арга зам байгааг олж харж ажиллах үүргийг Дипломат төлөөлөгчийн газарт өгсөн. Ажлыг нь үүгээр дүгнэнэ. 

Хоёрдугаарт Монгол Улсыг гадаадад сурталчлах, эх орныхоо давтагдашгүй соёлын өвийг соёлын элч төлөөлөгчөөр дамжуулан хилийн чанадад монгол орноо сурталчлах ажилд онцгой анхаарах үүрэг даалгаврыг УИХ, Засгийн газраас өгсөн.

Гуравдугаарт, гадаадад ажиллаж амьдарч байгаа 130 гаруй мянган монгол иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудал хөндөгдөж байгаа юм. Монгол хүн бүр монгол төрийн хайр ивээлийг хүртдэг нөхцөл бололцоог бүрдүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. Эдгээр асуудлыг тусгасан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарна. Энэхүү төлөвлөгөөний дагуу бид ажлаа зохион байгуулна. Ажил нэлээд эрчимтэй эхэлж байна.

Юуны өмнө хоёр их хөрштэйгээ иж бүрэн стратегийн болон иж бүрэн түншлэлийнхээ харилцаагаа хөгжүүлэх, мөн найрсаг харилцаагаа бүх салбарт хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёлын харилцаагаа хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч ажиллана. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадаад иргэдийн итгэлийг сэргээх тал дээр ч ажиллана. Энэ чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг УИХ болон Засгийн газарт танилцуулах болно” гэв.

Энэ үеэр Консулын газрын захирал Я.Ариунболд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Өмнөд Солонгос улсын виз хөнгөвчлөгдсөнтэй холбогдуулан визны хугацаа хэтрэлт нэлээд их байна. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

- Жилд 50 мянган иргэн Солонгос улс руу гарах хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг. Үүнийг хариуцан ажиллаж байгаа Солонгосын Элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар 95 хувьд нь виз олгосон байгаа юм. Гэтэл өнөөдөр нэг сард дунджаар 360 хүн визны хугацаа хэтрүүлэн үлдэж байна. Солонгос улсад хугацаа хэтрүүлэн үлдэж байгаа улс орныг Монгол Улс тэргүүлж байна. Үүнээс болоод визны нөхцлийг хөнгөвчлөх асуудал ярвигтай болно.

-Казакстан улсад иргэншил авсан иргэдийг Монгол Улсын иргэншлээс хасах ажил нэлээд удаашралтай байна гэдэг. Одоогийн байдлаар хэдэн иргэн Казакстан, Монголын давхар иргэншилтэй байна вэ?

-Казакстан Улс өөрийн үндэсний эв нэгдлийг илэрхийлээд бусад улсаас өөрийн үндэсний иргэдээ хүлээж авсан. Уг арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас 40 гаруй мянган хүн тус улсын иргэн болсон. 1990-ээд оны сүүлээр 25 мянган иргэн хоёрдмол харьяалалтай болчихоод байсан. Учир нь, Монгол Улсын харьяатаас гарч амжаагүй байхад Казакстаны иргэн болоод байсан учраас тэр юм. Үүнийг шийдэхийн тулд Казакстан улстай зөвлөлдөх уулзалт хийдэг. Одоогийн байдлаар 2700 орчим хүн давхар харьяалалтай үлдсэн байдаг. Үүнийг шийдэж байна гэв. 
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Vizgiu bolgo  2016-09-16 22:18:01
    Diplomat ner zuusen hooson tolgoi youmdaa. Vizgiu bolgo
  • Guest 2016-09-16 15:52:48
    Manai ulsiin baij baigaa tsarai shu de Engiin irged yamar mongo idej ulsiinhaa erh ashgiig ulandaa gishgesen bish ger buliinhee toloo l yavj bn
  • Зоригто. 2016-09-14 14:26:25
    Ард иргэд маань гадагшаа урсаад байгаа бол,энэ бидний буруугийнх биш,та нарын ажлын брак.
  • zochin  2016-09-14 05:00:11
    naad 360xun chin 5 say togrog bairshuulaad yawsan shuu de. 5say togrog bairshuulaad xund biz dardag Elchin saidiin yam uls gej bas baidagiin bna.
  • зочин 2016-09-14 01:11:52
    таатай тайван амьдрах нөхцөл нь монголоос арай илүү байна шүү дээ. Хэзээ МОНГОЛД ТААТАЙ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН амьдрах юм бэ
    • Zochin 2016-09-14 08:59:32
      Unen l ug. Orlogotoi tsalintai. Hedii hezee shalgalt yawah bol gesen tugshuurtei ch uur bolomj alga baina shuu dee. Ted chin tegj hunii nutagt heden tugrug.....
      202.55.191.34
      Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2016-09-13 17:01:17
    xun amydrax noxtsol burdeegyi ezengyi mal shig bolson uchraas am xodlox xeregtei uchir ajil xaij xunii nutag guilgachin bolj baina xezee mongol tor uxaarax yum ...
  • vm 2016-09-13 11:27:24
    Визгүй л болгочлочдээ Тэгүүл тэгээл хэнч үлдэж виз хэтрүүлж тэнэгтэхгүйшдээ Иим энгиин юмнаасаа иргэдиихээ эрх ашиг нэр Төрииг хамгаалалалдаа