Ховд аймагт өндөржүүлсэн бэлэн байдал тогтоолоо

Олон улсын хорио цээрийн ангилалд багтах малын гоц халдварт бог малын "Мялзан төст" өвчнөөр Ховд аймгийн 11 сумын 65877 орчим мал өвчилж 11632  толгой мал үхсэн байна.

Нөхцөл байдал даамжирч байгаа учраас Улсын онцгой комиссын баг орон нутагт ажиллаж тодорхой үүрэг чиглэлүүдийг өгч ажиллажээ. Үүний дагуу Ховд аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон захирамж, мөн шуурхай ажлын хэсэг байгуулсан захирамж, аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон захирамжуудыг гарган холбогдох байгууллага, хэлтэс агентлагууд ажилдаа ороод байна. Өндөржүүлсэн бэлэн байдлыг өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 23-н хүртэл 10 хоногийн хугацаанд мөрдөж ажиллах юм байна.

Өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон 10 хоногийн хугацаанд аймгийн төврүү мал, малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглосон учраас эрэлт хэрэгцээ илүү нэмэгдэх юм. Иймдсургууль цэцэрлэг, айл өрхүүдийн мах, сүүний хэрэгцээг тасалдуулахгүй байх үүднээс өвчин гараагүй эрүүл бүсээс, мах, сүүг нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Бог малын мялзан, мялзан төст  өвчин нь өвчилсөн малын нулимс, хамрын гоождос, ханиалгын цацдас, баас, тэжээл, ус, агаар, амьсгал болон бүхий л боломжит хэлбэрээр халдвар тархдаг. Бог малын мялзан төст өвчнөөр голдуу ямаа, хонь цаашлаад зээр гөрөөс, далд хэлбэрээр тэмээ үхэр гахай өвчлөх боломжтой аж. Энэхүү өвчнөөр өвчилсөн малын хамрын гоождос ихсэж, булингартай шар өнгөтэй болох, хамар тагларч амьсгал давхцах, өндөр хэмээр халуурах, нулимс их гарч нуухтах, уруул буйл хэл толгойн салстан бүрхүүл хөөж бамбайх зэрэг шинж тэмдэг илэрч өвчилдөг байна.

Энэ өвчний шинж тэмдэг нь Ховд аймагт анх гуравдугаар сард илэрсэн бөгөөд оношийг нь тогтоож чадахгүй явсаар өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор  мялзан төст өвчин болохыг нь тогтоожээ. Өндөржүүлсэн бэлэн байдлыг малын өвчний тархалт, эдгэрэлт, вакцинжуулалтын ажилтай уялдуулан дэглэмийг бууруулах замаар  цуцлахаар төлөвлөн ажиллаж байна.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-09-13 13:37:33
    nuudliin maliin gai n ene l ymdaa.ovchin n dorhnoo tardag.mal aa bakzinjuuldaggui,urdchilsan sergiileh tarilga zergiig albadan hiideg huulitai bol...
  • зочин 2016-09-13 11:25:45
    мал эинэлгийг сэргээхгүй бол ч явахгүй нь дээ, мал хуувьд очихоор бүх юм сайхан болох үлгэр үүгээр дуусч байгаа юм даа