Өнөөдрийн байдлаар 13 улсад 99 монгол иргэн ял эдлэж байна
Гадаа харилцааны яамнаас “Мэдээллийн цаг” хэвлэлийн хурлаа хийлээ.  Мэдээллийн эхэнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэхүү хэвлэлийн хурлаа сар бүр тогтмол хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Хэвлэлийн хуралд Гадаад харилцааны яамны бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа эдийн засаг, хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Консулын газрын захирал Я.Ариунболд нарын хүмүүс оролцлоо.

Энэ үеэр хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэд, мөн хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байгаа талаар мэдээллээ.
 
Хилийн чанадад манай улсын 246 иргэн гэмт хэрэгт холбогджээ

Тухайлбал, Энэ оны эхний есөн сарын байдлаар хилийн чанадад манай улсын 246 иргэн гэмт хэрэгт холбогдож, өнөөдрийн байдлаар 13 улсад нийт 99 монгол иргэн ял эдлэж байна.

Жич: Швейцарь, Франц, Австри, Канад, ХБНГУ, Япон, БНЧУ, ИБУИНВУ-д ял эдлэж буй иргэдийн үйлдсэн хэргийн талаар тухайн улсын хуулиар хувь хүний мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өгөхгүй гэсэн үндэслэлээр ЭСЯ-дад тодорхой мэдээлэл өгдөггүй болно.
 
Монгол Улсад гадаадын 22 иргэн ял эдлэж байна

Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр  энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 34 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНХАУ-ын 17 иргэн, БНСУ-ын 6, ОХУ-ын 4, АНУ-ын 3, Вьетнам, Унгар, ХБНГУ, Израль улсын тус бүр нэг иргэн байна.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар гадаадын 20 иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол 7 улсын 22 иргэн ял эдлэж байна.
Хилийн чанадад 45 иргэн нас баржээ

    2016 оны эхний 9 сарын байдлаар хилийн чанадад 45 иргэн нас барсан бөгөөд тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, бүх талаар дэмжлэг үзүүлэх, шарилыг чандарлах, нутаглуулахад хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас тусламж олгох зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж ирлээ.
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.