Ногоон байгууламж дөрвөн жилийн өмнөхөөс 3-4 дахин өсчээ
Хотын Ерөнхий менежерийн шийдвэрээр нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийн ногоон байгууламжийг тоолох ажлын хэсэг байгуулагдан энэ сарын 5-20-ны хооронд тооллогын ажлыг явуулж байна.

Тооллогын комисс гурван хэсэгт хуваагдан хотын 130-аад гудамж, цэцэрлэгийн мод, сөөг, зүлгийг төрөл, зүйл бүрээр нь нарийвчлан тоолж байна. Тооллогын дүн есдүгээр сарын 25 гэхэд эцэслэн гарах бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийн мэдээллийн санд бүртгэгдэх юм.

Урьдчилсан дүнгээс харахад хотын гудамж талбайн мод, сөөг, зүлэгний хэмжээ 2012 оныхоос 3-4 дахин өссөн байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.