Монголбанк сорьц тогтоодоггүй

Монголбанкинд тушаагдсан алт сорьцын зөрүүнээс болж их хэмжээний алдагдал хүлээдэг гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэлээр гарах болсон. Тодруулбал, “Монголбанкинд 2003-2009 онд дотоодын аж ахуйн нэгж, иргэдээс тушаасан алтанд Төв банкны гэрээт цэвэршүүлэгч болох Английн “Жонсон Матей” компаниар шинжилгээ хийлгэхэд сорьцын зөрүүнээс 315.1 кг алтны зөрүү гарч, тухайн үеийн ханшаар 6 тэрбум төгрөг болж, Монголбанк хохирогчоор үлдсэн. Мөн 2012 онд Монголбанкнаас 20 кг алт сорьцын зөрүүнээс үүдэн дутагджээ...” гэх зэргээр мэдээлэл гарч байгаа юм.

Тэгвэл ийм асуудал яагаад гардаг вэ гэдгийг Төв банкны холбогдох эх сурвалжаас тодрууллаа. Эх сурвалжийн мэдээлж бугаар “Төв банк нь өөрөө бие дааж ямар нэгэн байдлаар алтны сорьцын үнэлгээ хийдэггүй. Иргэд аж ахуйн нэгжүүд улсдаа ганцхан байдаг Стандартчилал, хэмжил зүйн газрын харьяа Сорьцын хяналтын газраар үнэлгээ хийлгэдэг. Ийнхүү сорьцын үнэлгээ хийсэн алтыг Төв банк худалдан авдаг” гэж байна.

Ингээд Төв банк тодорхой хугацааны дараа худалдан авсан алтаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын байгууллагад илгээж, сорьц тогтоолгодог аж. Харин энэхүү хяналтаар Монголоос илгээсэн сорьц дахь алтны хэмжээ дутах, дүн зөрөх асуудал тодорхой хэмжээнд гардаг аж. Дээрх зөрүү нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрвэл дахин хөндлөнгийн хяналт хийлгэдэг бөгөөд хөндлөнгийн хяналтын дүн эцсийн шийдвэр гэж үздэг байна.

Манай улсын дотооддоо тогтоосон сорьц гадаад улсад дахин хянасан сорьц тогтоолтоор хоорондоо зөрөх, ялангуяа алтны хэмжээ бага зэрэг  дутах тохиолдол гардаг  байна.  Тиймээс  Төв банкинд эмжээ төлөвлөснөөс дутагдаж, алдагдал хүлээдэг гэнэ. Харин энэхүү алдагдлыг хэн хариуцах нь  тодорхойгүй байдаг аж.

Уг нь олон улсын стандартаараа сорьц хэт зөрсөн тохиолдолд анхны сорьцыг тогтоосон байгууллага хариуцлага хүлээдэг. Гэтэл манай улсын Сорьцын хяналтын газар нь төсвийн байгууллага учраас алдангийг нөхөх төсөв байхгүй гэх хариу өгдөг байна. Гэх зэргээр сорьцтой холбоотойгоор Төв банкинд үүссэн алдагдал хариуцах эзэнгүй үлддэг аж.

Хэрвээ дотоодын Сорьцын улсын хяналтын газрын тоног төхөөрөмжийг сайжруулж, олон улсын төвшинд хүргэвэл цаашдаа иймэрхүү зөрүү гарах асуудал шийдэгдэх боломжтой гэнэ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oyun 2016-09-15 15:48:40
    Nobshuud huubildaad albaar dutaadag yum bn yabj iim yum gargahgui ajilabal boloh l estoi hergeer bugd huibaldaj mungu tsohij bna daa deer ni tatbargui shah uu