Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Модесто Кастрогийн урилгаар энэ сарын сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хөгжүүлэх тухай,  мөн олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээ явуулж, санал солилцох юм.

Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастротой албан ёсны хэлэлцээ хийнэ.

Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гаванагийн Их сургуульд зочилж, Монгол Улсын түүх, соёл болон нийгэм, эдийн засгийн байдлын талаар лекц уншихаар болжээ. БНКУ-д сурч буй монгол оюутан, залуусын төлөөлөлтэй уулзах бөгөөд Кубын генетик инженер, Биотехнологийн төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцах аж.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-13 11:28:42
    ардчилал биш аллага л тогтоох бх
  • Жагаа 2016-09-13 11:14:48
    Энэ доншууч Кубад очиж ардчилал тогтоох нь л дээ.
  • зочин 2016-09-13 11:05:15
    лүндэндорж та хоёр шүүгчдийн цалинг ямарч үндэслэлгүйгээр хэмжээ хязгааргүй нэмж ямар хэргээ хаалгасан вэ энэ шийтгэлээ хэзээ нэгэн цагт хүлээнэ та хоёр
  • түр хойшлуулаачээ 2016-09-13 08:18:44
    улс орон хүнд байхад хаа холын куб вэ
  • Зочин 2016-09-13 07:55:17
    Энэ муу хүзүүгүй толгой Монголын мөнгөөр яасан их тэнэж байна аа, юу бүтээсэн юм, овоо тахих, одон тараах, худлаа шаахаас өөр гийгүүлсэн юм юу байна аа