Тусгай дугаарын утсанд хандсан иргэдийн 71 хувь нь хуурамч дуудлага өгчээ
Сүүлийн үед цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв буюу 101, 105, 102, 103 гэсэн тусгай дугаарын утсанд иргэдээс тэр дундаа хүүхдүүдээс хуурамч мэдээлэл дуудлага ихээр ирэх болжээ. Энэ нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж, хүндрэл учирч байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулав. 

Энэ оны эхний найман сарын байдлаар 101, 105 тусгай дугаарын утсанд нийт 130 мянган гаруй иргэн ханджээ. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага мэдээлэл байжээ. Мөн 102 дугаарын утсанд нэг сая 4000 мэдээлэл ирснээс 19 хувь нь хуурамч дуудлага мэдээлэл байсан аж. Харин 103 тусгай дугаарын утсанд 933 мянган дуудлага ирснээс 17 хувь нь тоглосон мэдээлэл иржээ.

Иймд цагдаагийн байгууллагаас хуурамч дуудлага ирүүлсэн эзнийг олж тогтоон, хүүхэд тоглосон дуудлага бүрт аав ээжид нь анхааруулга зөвлөмж өгч ажиллаж байгаа юм байна. Тусгай дугаарын утас руу залгаж, хуурамч мэдээлэл ирүүлэх нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох эрсдэлтэй учраас ажилд хүндрэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-14 01:49:54
    Торгуулийн арга хэмжээг авч болохгүй ахин ахин өгдөг нөхдийг баривчлах хэрэгтэй
    103.10.21.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Torgooch 2016-09-13 16:33:23
    Zugeer l torgood hayach
    59.153.113.101
    Мэдэгдсэн Хариулах