“Улаанбаатар түншлэл” үзэсгэлэнгийн шилдэг байгууллагууд шалгарлаа
“Улаанбаатар түншлэл-2016” олон улсын намрын үзэсгэлэн яармаг амжилттай явагдаж,шилдэгийн шилдэг байгууллагууд шалгарлаа. Үзэсгэлэнд нийт 110 аж ахуйн нэгж байгууллага оролцсоноос хүнсний салбараас 39, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9, ноос ноолуур, арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30, ном бичиг хэргийн 3, үнэт эдлэлийн 3, барилгын салбараас 3, бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 21 аж ахуйн нэгж тус тус оролцсон юм. Эдгээрээс:
  1. Үзэсгэлэнгийн онцлох ногоон бүтээгдэхүүнээр “Өнөд өвлөх урлахуй” ХХК
  2. Үзэсгэлэнгийн шинэ бүтээгдэхүүнээр “Жагаасанрайс” ХХК-ийн “Чап чап” тахианы махан банш
  3. Үзэсгэлэнгийн шинэ бүтээгдэхүүнээр “Дэнд” ХХК-ийн EDI брэнд
  4. Үзэсгэлэнгийн шилдэг савлагаатай бүтээгдэхүүнээр “Сүү” ХК-ийн тетрапак савлагаатай сүү
  5. Үзэсгэлэнгийн онцлох сав, баглаатай бүтээгдэхүүнээр “Хөгжил трейд” ХХК-ийн “Ариун” брэндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн
  6. Үзэсгэлэнгийн экспортын шилдэг бүтээгдэхүүнээр шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Монэнзим” ХХК-ийн арьс арчилгааны “Мишээл” брэнд
  7. Экспортлогч байгууллагаар “Улаанбаатар хивс” ХК
  8. Үзэсгэлэнгийн орчин үеийн технологитой бүтээгдэхүүнээр “Анд Энерги” ХХК-ийн Т8, Е27, Е14, LED гэрэл бүтээгдэхүүн
  9. Үзэсгэлэнгийн орчин үеийн технологитой бүтээгдэхүүнээр “Өгөөж чихэр боов” ХХК-ийн “Тансагт” брэндийн “Маффин” кекс
  10. Үзэсгэлэнгийн органик бүтээгдэхүүнээр “Алтан тос” ХХК-ийн “Алтан” ургамлын тос
  11. Үзэсгэлэнгийн Олон улсын стандарт нэвтрүүлэгч байгууллагаар “Мах импекс” ХК
  12. Үзэсгэлэнгийн Олон улсын стандарт нэвтрүүлэгч байгууллагаар “Монос Косметик” ХХК
  13. Үзэсгэлэнгийн онцлох үлгэр жишээ оролцогч “Жүр үр” ХХК
  14. Үзэсгэлэнгийн онцлох импортын бүтээгдэхүүнээр “Глобал Трейдинг Девелопмент” ХХК-ийн “Star Balm” брэнд
  15. Үзэсгэлэнгийн үндэсний өв соёлын онцлох бүтээлээр “Дуут урлан” ХХК-ийн “Болдоггүй бор өвгөн” сэдэвт шатар
  16. Үзэсгэлэнгийн үндэсний өв соёлын онцлох бүтээлээр “Алтан мөнгөн хонх” ХХК-ийн Нацагдорж суурьтай, бадамлянхуа ороолготой мөнгөн аяга
  17. Үзэсгэлэнгийн дээд шагнал Гран-При цом, хүндэт өргөмжлөлөөр “Батбайгаль” ХХК тус тус шалгарчээ.
Мөн Нийслэлийн ЗДТГ-ын өргөмжлөлийг үзэсгэлэнд идэвхтэй оролцсон 3 аж ахуйн нэгжид Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гардуулан өгсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.