ОУ-ын театрын наадамд “Ромео Жульетта” жүжгээр өрсөлдөж байна
“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам энэ сарын 11-16-ний өдрүүдэд Буриадын Улаан-Үд хотноо болж байна. Тус наадамд Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Ромео Жульетта” жүжгээр оролцож байгаа бөгөөд "Шилдэг найруулагч", "Шилдэг зураач", Шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, эрэгтэй, эмэгтэй туслах дүр гэсэн зургаан номинацид нэр дэвшжээ.

Энэхүү наадамд Тува, Якут, Халимаг, Хакат, Буриад, ОХУ, Монгол зэрэг олон орны уран бүтээлч  оролцож байна. Шилдэг жүжгийг энэ сарын 16-нд тодруулж шагнал гардуулах ажээ.

Манай уран бүтээлчид өмнө нь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн жүжгээр оролцож байсан билээ.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.