Р.Гончигдорж  Өвөрмонголын өөртөө засах орны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд зочид, төлөөлөгчдийг тавтай айлчлахыг хүсээд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Өвөрмонголын өөртөө засах  орон чухал нөлөөтэй хэмээн онцлон тэмдэглэв.

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь, Монгол Улстай цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ удаагийн айлчлалын гол зорилго гэдгийг онцлоод энэхүү уулзалтад оролцсон өөрийн талын  төлөөлөгчдийг танилцуулсан юм. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Арвин нар оролцсон юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dfaf 2014-07-07 16:28:55
    Буриадын төлөөлөгч нар ирэхэд Буриад Улсын төлөөлөгч нар ирлээ гэдэггүй биз дээ, Зүгээр л Хятадын нэг мужын төлөөлөгч нар ирлээ гэж болдоггүй юм байхдаа
    62.140.238.5
    Мэдэгдсэн Хариулах