Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Солонгос удирдаачтай хамтран тоглоно
Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын захирал, удирдаач, Passion & Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч JUNIL JIN-тэй хамтарсан “Dawning”  тоглолт энэ сарын 21-нд 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдоно.

Удирдаач YUNIL JIN нь 2015 оны 10-р сард төгөлдөр хуурч HYUNOK MOON, HYUNSOO CHO нарын хамт Симфони найрал хөгжимтэй хамтран “Эв нэгдэл-Их хүч” нэртэй тоглолтоо хүргэж байсан бидний эчнээ танил нэгэн билээ. Тэрбээр энэ жил Симфони найрал хөгжмийг удирдан F.Mendelssohn “Symphony No.4 in A ("Italian") op.90”,  Young Jo Lee  “Glory of Dawning for Orchestra”,  Моцарт хийлд зориулсан концерт №4 зэрэг зохиолуудыг тоглох юм байна.

Тоглолтын тасалбар 15,000₮ бөгөөд Улсын Филармонийн касс болон ticket.mn-ээр худалдаалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг  7011-8012, 99925074 болон 1900-1800 лавлана уу.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine