Валютын сан Монголчуудад туслах уу
Ерөнхий сайд ажлаа аваад удаагүй байхдаа “Эдийн засгийн хямралаас гарах  тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ” хэмээн амлалт өгсөн.  Гэсэн ч МАН-ын 65 бүдүүн бүлэг эдийн засгийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг Ерөнхий сайдад олгох эсэх нь эргэлзээ дагуулж байна. Өнгөрсөн хоногуудад Засгийн газраас оруулж ирсэн төрийн албан хаагчдын цалин бууруулах, татвар нэмэх, өмнө нь тогтоосон байсан тэтгэмжийг бууруулах зэрэг иргэдийн амьжиргаанд хамааралтай заалтуудыг төсвийн тодотголд оруулахыг парламент хийгээд иргэд дэмжсэнгүй. Ингэснээр буцаан татахад хүрлээ.  Учир нь МАН-ынхан дээрх бодлогуудыг хэрэгжүүлснээр сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө мартахад хүрэх байв.  Ингээд УИХ дахь МАН-ын бүлэг нь цалин бууруулах, татвар нэмэх, тэтгэмж хасах тухай заалтуудыг дэмжихгүй байх улс төрийн шийдэлд хүрч,  Засгийн газар өргөн барьсан хуулийн төслүүдээ буцаан татлаа.  

МАН ч мөрийн хөтөлбөрөө хамгаалж үлдэв. Ерөнхий сайд эдийн засгийн хямралаас гарахын тулд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөөд буй. Энэ хүсэлтээ ч ОУВС-ынханд уламжлаад амжсан. Одоо валютын сангаас хөтөлбөрт хүлээн авах эсэх талаарх хариугаа өгөх л үлдсэн.

Өнгөрсөн сарын дундуур Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай ОУВС-гийн төлөөлөгчид уулзсан.  Тэд “Зоригтой алхмаа зөв шийдлээр үргэжлүүлэх хэрэгтэй. Бидний хувьд энэ удаа Монгол Улсын шинэ Засгийн газар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарц шийдлээ  юу гэж харж байгаатай танилцах зорилготой богино хугацаагаар ирлээ. Хэрвээ цаашид ОУВС-тай хамтарч ажиллахаар бол манайхаас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нэлээд хэдэн хоногийн хугацаатай ирэх юм ОУВС-гийн хувьд Монгол Улсын төлбөрийн тэнцэл, ам.долларын орж гарах урсгал, ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан” гэсэн.

Олон улсын валютын сангийн хувьд манай улсын эдийн засаг хүндэрч байсан үед хэд хэдэн удаа хамтарч ажилласан. Валютын сан нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нь хүндэрсэн орнуудад тусламж үзүүлдэг байгууллага. Үр дүнгээ ч өгдөг тухай эдийн засагчид дуулгаж байна.  Гэхдээ  тусламж өгч байгаа нөхцөл нь маш хатуу байдаг аж. Төсөв санхүүгийн маш хатуу бодлого барих ёстой.  Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгө олгох, татвар, зээлийг тодорхой хэмжээнд хөнгөрүүлэх гэх мэт бодлогыг Олон улсын валютын сан дэмждэггүй. Нэг үгээр хэрвээ олон улсын валютын сангаас тусламж авахаар бол МАН 2016 оны сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрүүддээ “баяртай” гэж хэлэх хэрэгтэй болж байна. Гэсэн ч энэ удаад төсвийн тодотголд санхүүгийн хатуу бодлогуудад “баяртай” гэж хэлсэнгүй.

Магадгүй Ерөнхий сайд валютын сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд халамжийн бодлогуудаас татгалзах саналаа оруулж ирсэн байх. Гэсэн ч МАН-ынхан нь дэмжсэнгүй. Үйл явцад валютын сангаас дүгнэлт хийж буйг сануулах нь илүүц биз. Данпуурлаа зарлачихгүйн тулд валютын санг царайчлахаар өөр аргагүй. Гэхдээ парламентийн хүч түрсэн шийдвэр Засгийн газрыг хүчгүйдүүлж байна.  Энэ байдалд Олон улсын валютын сан ямар дүгнэлт хийж, Монголд тусламжийн гараа сунгах эсэх нь удахгүй тодорхой болно.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-13 04:16:34
    Дотоодын баячуудаасаа зээл аваач. Ханаж цадахаа мэдэхгүй улам л баяжаад тэсрэх шахсан тэднээс мөнгө зээл. ОУВС-н хатуу нөхцөлд дарамтлуулахгүй бус уу
  • зочин 2016-09-13 02:45:54
    энэ тусламжийг авахаас өөр арга үлдээгүй байна. тэгэхээр хавтгайруулан олгодог халамж, тэтгэмжийг багасгаад тавьж байга болзлыг нь хангаад явахаас өөр арга алга...
  • Зочин 2016-09-13 01:28:06
    Туслана аа дэлхийн хүн ам нутаг дэвсгэртээ багталцахгүй 100 жилийн дараа Монголд нэг хэсэг нь амьдрахын тулд одооноос Монголд туслах нь өлзийтэй гэнэ шүү