Д.Батцогтын байнгын хороо 55 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр  2014 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд гишүүдийн 72.3 хувийн ирцтэйгээр нийт 11 удаа хуралдаж, 43 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 7, хяналт шалгалтын тайлан нэг, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах яам, агентлаг, харьяа байгууллагуудын тайлан мэдээлэл 4, нийт 55 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

 Тайлангийн хугацаанд Байнгын хороо Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдаж өргөн мэдүүлсэн 15 хууль, Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулж, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт оруулаад байна. Байнгын хороо Хамтын тэтгэврийн тухай, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг шинэчлэн найруулсан Монгол хэлний тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, намрын чуулганаар хэлэлцэн батлуулахын тулд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Түүнчлэн Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэж, Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулжээ.

Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэн батлуулахаар оруулаад байгаа бөгөөд Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдлээ. Тогтоолын төслийн хүрээнд хоёр удаагийн томоохон хэлэлцүүлэг хийж , эрдэмтэн, судлаач, багш, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан бөгөөд Байнгын хорооны Ажлын хэсэг гаран ажиллаж байна. Тайлангийн хугацаанд Байнгын хороо 2014 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлж ажиллалаа. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хүргүүлээд байгаа аж.


П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.