Эрдэс бүтээгдэхүүний экспорт буурчээ
Монгол Улс 2016 оны эхний найман сард дэлхийн 140 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5166.8 сая ам.доллар, үүнээс экспорт 2993.3 сая, импорт 2173.5 сая ам.доллар байна.

Экспорт өмнөх оны мөн үеийнхээс 258.3 сая ам.доллараар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 425.2 сая, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 24.4 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн хэдий ч үнэт чулуу, металл, алтны экспорт 126.9 сая ам.доллараас өссөн байна. 

Экспортод гаргасан эрдэс бүтээгдэхүүний биет хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өндөр байгаа ч дэлхийн зах зээлд үнэ хямд байгаа учраас экспортын орлого нэмэгдэхгүй байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-13 05:26:56
    Зүгээр сайн, биет хэмжээгээ л буулгаж болохгүй, Зах зээлээ алдаж болохгүй гэсэн үг, үнэ цаашдаа өснө.