60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор хоёр хүнийг сэжигтнээр татжээ
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарын төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж буй ярианы бичлэг олон нийтэд цацагдсан.

АН-ын удирдлагууд дээрх хүмүүсийн ярианы бичлэгийг шинжээчдээр шалгуулахад эвлүүлэг биш гэдэг нь тогтоогдсон хэмээн мэдэгдэж, энэ дагуу хууль хяналтын байгууллагад хандан МАН-ын удирдлагуудыг шалгаж өгөхийг хүссэн.Улмаар хүсэлтийн дагуу прокуророос уг бичлэгийг шалгаад эвлүүлэг хэмээн мэдэгдсэн билээ.
 
Тэгвэл Авлига, албан тушаалын гэмт хэрэг шалгах харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас хэргийг шалгажээ. Мөн цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа аж. Шалгалтын явцад уг хэрэгт холбоотой хоёр иргэнийг тогтоож, сэжигтнээр татжээ. Тэднийг эвлүүлэг хийсэн, далайлган сүрдүүлсэн, бусдыг гүтгэсэн гэдэг үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүү үүсгэн байцааж байгаа гэлээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ннн 2016-09-14 05:27:01
    Телевизээр Сандуй яриагүй гэсэн. Сандуйг орлон тоглосон хүнийг бас хайж байгаа:
  • Sandui batalsan 2016-09-13 05:29:25
    Sandui TV-r ugsun yariltslagaaraa uuruu batalchihsan shuu de
  • ??? 2016-09-13 04:06:35
    Яана даа. Энэ Монгол улс чинь юу гээч тамын тогоо болчихов доо? Одоо 2 иргэнээрээ туг тахих нь дээ.
  • ффф 2016-09-13 03:01:12
    наймааг ил болгосон хүнийг шалгаж барьдаг гэнээ, наймаачдыг нь зүгээр орхиод ккк
  • Kkk 2016-09-13 02:59:42
    Buh alban tushaaltnuud ni hahuul ,mungu uguud garch bgaa ni unen geed l bgaam daa,mergejliin zasgiin gazar geed bgaamdaa,zugeer l mungunii zasag baiguulj bna ge...
  • !!!!!!!!!!!!!!!!!!! 2016-09-13 02:59:23
    Мэдээг ил болгосон хүнийг биш, харин уг мэдээнд нэр гарч буй төрийн албан тушаалтнуудыг л шалгах ёстой шүү дээ!!! Яг эсрэгээр явах юмаа!!!!
  • Зочин 2016-09-13 02:48:58
    Яасан жижиг юмаар занималддаг юм б дээ
  • taivan 2016-09-13 01:14:00
    за ингэж эрх мэдлээ ашиглан худлаа мэдээлэл хийх хэрэггүй ээ агентлагын орлогч болохын тулд 50саяыг өглөө гээд Учрал гишүүний хадам хашгирч явна илт наймаалцда...