Нэгэн үе анд явсан нөхөд нь Н.Энхбаярын эсрэг мэдүүлэг өгч, яллагдагчаар татагдахад хүргэжээ
Улс төрд мөнхийн найз байдаггүй, харин мөнхийн эрх ашиг байдаг гэдгийг Н.Энхбаяр гэдэг хүн биеэрээ нотлон харуулсаар буй. Хэдэнтээ ч баталж чадсан хүн. Монгол Ардын хувьсгалт намын /хуучнаар/ нэрээр сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн бүхий л өндөр дээд албан тушаалд хүрсэн ганц хүн бол тэр.

Энэ хугацаанд улс төрд олон ч найзтай байсан. Удалгүй олон дайсантай болсон. Үнэндээ найзууд нь дайснууд болж хувирсан гэвэл онох байх. 2012 оны сонгуулийн өмнө түүнийг сүр дуулиантай баривчлахад “Даргыг минь барьчихлаа. Хэлмэгдүүллээ” гэж өмгөөлж хамгаалан, улаан гал дундуур туучиж гүйх нь холгүй байсан дагалдагчид нь дайснуудынх нь тоонд орж, түүнийг орь ганцаар үлдээсэн.

Тэгвэл өдгөө  түүний нөмөр нөөлөгт  орж, төрийн сайд хүртэл хийж явсан нөхөр нь өнөөдөр гэмт хэрэгт яллагдагчаар татахад хүргэжээ. Тодруулбал авлигатай тэмцэх газраас иргэн Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгажээ. Тус газраас Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Эрүүл мэнд Спортын сайдаар ажиллаж байхдаа авлига авсан хэрэгт холбогдоод байгаа Г.Шийлэгдамба нь авлигад авсан мөнгөө намын дарга Н.Энхбаяртаа өгсөн, дахиад ч өгөх өртэй гэсэн захидал бичсэн болж дуулиан тарьсан. 

 Н.Энхбаярт хаягласан захидалд “Миний бие өмнө нь олон нийтэд хүрсэн ташаа мэдээлэлтэй холбогдуулан доорхи бодит үнэнийг хүргэж байна.Чухам бодит байдал дээр юу болсон тухай дурьдвал холбогдох мөнгийг авсан шалтгаан нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, нөлөө үзүүлэх замаар тодорхой компани, аж ахуйн нэгжтэй хийсэн тохиролцооны үүднээс авилгалын сэдлээр хийгдсэн үйлдэл биш юм.Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсч байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм” хэмээн бичсэн. 

Тэгвэл тэрбээр хуулийн байгууллагынханд ч мэдүүлжээ. Улмаар Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, дуусаад прокурорт шийлжүүлсэн байна.Түүнчлэн нэгэн үе нам дотор баруун гар нь болж явсан УИХ-ын гишүүн асан Л.Цог ч мөн Н.Энхбаярын эсрэг мэдүүлэг өгсөн нь түүнийг ийн яллагдагчаар татагдахад хүргэсэн гэх мэдээлэл байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-09-21 14:21:12
    Enhbayar dargin ach tusiig martaad hanilj yavaad nohroo gegcheer Tsog,Shiilegdamba nar yamar hun chanargui yum be?.Shiilegdamba ooriin bodolgui huuhed bish dee....
  • Бат- Эрдэнэ 2016-09-14 13:37:58
    Н.Энхбаяр шиг удирдагч Монголд олон төрөхгүй шүү амьдад нь хайрла
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-14 02:43:59
    МАН-ын 60 тэрбумыг хэрэг биш болгочихоод ингэж заваарах хэрэг байна уу. Жижиг намтай зууралдаад ,том намуудын том том авилгыг шалгахгүй, хэрэгсэхгүй байна шүү ....
  • Иргэн 2016-09-13 16:53:38
    Өөрийгөө хаан гэж андуурсан Энхбаяр эцсийн эцэст өөрөө өөрийгөө л ийм байдалд хүргэсэн, хамтран зүтгэгчдээс нь буруу хайх хэрэггүй. Шуналын тулам л даа!
  • zochin  2016-09-13 16:36:00
    naiz nuhduu husur haydag archaagui novsh mongol ulsaar duuren bna .Tsagtaa ter hunii nuuriin buynaar tsatgaldaj yavsnaa martdag jinhene novshnuud bol Huvsguli...
  • Үнэн 2016-09-13 13:21:21
    Н.Энхбаяр, Бат үүл, Женко Баттулга нар хийсэн хэргээ хүлээхгүй гүрийж тойрон хүрээлэгчдээрээ хамгаалуулан мултардаг мөртлөө төсвийн мөнгө идэх бол инээгээд л
    139.5.216.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Ура 2016-09-13 12:38:01
    Тэгээд чи тэр Чингэс Хаан нь юмуу??
  • Иргэн 2016-09-13 04:51:26
    ИЙМ ҮЕД ЧИНГИС ХААН ЯАДАГ БИЛЭЭ? ТЭР ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ НЬ ЁСТОЙ БУЙ ЗАА...
  • иргэн 2016-09-13 03:38:40
    ЭНХБАЯРЫГ ДАРГАА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙСАН БОЛ ЭНЭ ХУЛГАЙЧУУД ЭНХБАЯРИЙН ХӨЛИЙН УЛЫГ ДОЛООН АЛДААД ХАМГИЙН ТҮРҮҮНД ЯВЖ БГА ДА ОДООЧ БАС НЭГ ЮМНЫ УЛЫГ ДЛОГОДЛ ЯВЖ БГА
  • ЗОЧИН 2016-09-13 03:33:52
    УРВАНА, "ТҮГЖИЛДЭНЭ" ГЭДЭГ НЫ ХАМГИЙН АЙМШИГТАЙ МУУ ЧАНАР
  • Иргэн 2016-09-13 02:58:32
    Өөрийнхөө хийсэн лайг бусдад тохож уснаас цэвэр гарна гэж Шиилэгдамба бодож байх шигээ. Авсан хүн нь Шиилэгдамба байтал яахаараа огт хамаагүй хүнийг ялгадаг бна...
  • Зочин 2016-09-13 02:27:18
    Би хөгийн гарууд, бөгс долоогод өөрөө унахаар бусдыг гүжирддэг шалиг гаруудыг Шийлэгдамбаа гэж дууддаг болсон
    49.0.162.149
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-09-13 02:23:28
    H. Enkhbayar ih mungu zuvchuulsan . Unegui yum gej hezee ch baidaggui.Terniihee ur tuluusiig shiitgeleer tulj bn. Dahiad heden jileer tasluulah suragtai.
  • Зоригто. 2016-09-13 02:00:24
    Хэрээ хэрээнийхээ л зүг нисдэг биз дээ?
  • Зочин 2016-09-13 01:18:38
    Мэдэхгүй ээ Төрд байсан болон байж байгаа хүмүүсийн учир начир, хүн чанарыг ойлгохоо байгаад удаж байна.
  • Zochin 2016-09-13 01:14:41
    Enkhbayariig odoo orhiochee,huuliinhaan. Edeldeg yalaa edelchihsen, Erunhiilogchid ner devshihgyi gedgee helyylchihsen shuu, joohon amshiigel dee, bidnii adil h...
  • Зочин 2016-09-13 01:13:27
    Шийлэгдамба шийр заагаад өөрөө үүрээд гарсан бол эр хүн байх байлаа, гэтэл тэгсэнгүй муу Энхбаярыг бариад өгдөг байна шүү, чадахгүй байж яах гэж орооцолдсон юм
  • иргэн 2016-09-13 00:34:47
    Хүн болгон, найзууд, дарга цэрэг байсан бүх хүмүүс нь хэзээ нэг цагт эсрэг нь болж байна гэхээр энэ хүнд өөрт нь хамаг но байгаа гэсэн үг
  • Иргэн 2016-09-13 00:24:51
    Цог чинь казиногийн хэргээр намын нөхөдөө шо шааж байсан. Тэгсэн мөртлөө махн-ийн энхмандах зүгээр суларч байсан. Жинхэнэ түгжил дээ
    202.9.40.255
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-13 00:19:11
    Ло-гийн Цо-г бол Филатоваг өвгөнөө оршуулаад буцахад баривчилж байсан хэзээний бууны нохой, дандаа нөхөдөө барьж өгдөг өөдгүй амьтан гэсэн шүү,бас урвагч гэнээ